![]() |
Дөрвөлжин |
![]() |
![]() | |||
Эх орон миньОруулсан: 23:48 2011-07-31 Цагаан хараацай
Эх орон минь Эх дэлхий минь Түнэр дунд эрчлэн хуйсч өрсөлдөх Түм буман эрхсээс чамайг л таалсан Хорол чагт тайлж үүдээр чинь орохдоо Хойморьт нь хайр хайж ирсэн юм. Би алдаагүй Сүүтэй бүүвэй амлуулж ижий минь тэвэрч Сүжиг тэнгэртэй аав үнэг хайчилж угтсан Амтлах ус, алхах шороо минь өлгийдөж Аль амтлаг тансагаараа дайлж хайрласан Мандах жаргах нарны хооронд өсөж Манцуйтай, таягтай насны дунд ухаажиж Эрлийн үзүүрт буцахын цагт хорогдох Эх орон минь ээ Алсын холыг харахдаа аавуудын харц сүрлэг Ашид нутаг минь амгалан оршиг гэж манадаг Үндэс үндэсээ тэтгэх зөөлөн ээжийн сэтгэлээр Үр жимс үржиж дуусахгүй нута... Монголын билигОруулсан: 22:02 2011-07-19 Цагаан хараацай
Морьтон, хүчтэн, харваатнаа хурайлж Монгол наадам эхлэхэд тэнгэр баярладаг Битүү морьд эвшээхэд үүл анирддаг Билиг задалж өнгөө сольдог
2011 "Жич: баяр наадам өнгөрсөн ч мэнд хүргээд оруулчихлаа"
Том, жижигОруулсан: 21:23 2011-07-19 Цагаан хараацай
Том жижиг зорилтууд туг шиг дэрвэнэ Том жижиг хүслүүд цаас шиг хийснээ 2011 ... Хүүхдэд хориглоноОруулсан: 11:54 2011-07-01 Цагаан хараацай
Би цэцэрлэгийн эмчээр 4дэх жилээ ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдэд намар 9-10 сард эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийхэд нийт хүүхдийн 65-70% хүртэл шүдний цоорол өвчлөлтэй байдаг нь үнэхээр сэтгэл эмзэглүүлдэг. Ингээд үзлэг оношлогоо, судалгааны дараагийн арга хэмжээ бол эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөмж өгч хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион явуулах нь эмч бидний үүрэг билээ. Үнэндээ эмч хэчнээн зөвлөөд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ хайхрахгүй байснаас хүүхдийнхээ эрүүл мэнд, цаашлаад гоо сайханд маш их хохирол учруулж байгааг эцэг эхчүүд анзаардаггүй.. Яагаад орчин үе... Шинэ сонголт хүснэ би шүлэг биш уриаОруулсан: 15:21 2011-06-28 Цагаан хараацай
Наргиж ханалаа нөхдөө Төлөвхөн амьдармаар ч Төр биднээр тоглож байна Хөзөр хольсон эрхмүүдийн Хөгийн санааг гадарлахтай Авилгын үндэс бүдүүрснийг Ардчилал, анархизмыг ялгахтай Залуус бүхэн нэгдэж Заяагаа засая Заль хуурмагыг ялгаж Залруулая бурууг нь 76 алдаагаа Дахиж бүү давтая Баг зүүсэн ноёдыг Балиашиглахаа больё
2011-06
... Муухай хот миньОруулсан: 18:27 2011-06-27 Цагаан хараацай
Шинэ баячууд өнгөөрөө хэлбэрдэнэ Шивнээ яриа өглөөгүүр хэвлэгдэнэ Шилтэй архи дэлгүүрээр хэлхэлдэнэ Шийдвэр тушаал дээгүүрээ хэмхэлдэнэ Үзэл бодол “нам”аар арцалдана Үдэш орой “жалгаар садарлана” Үнэн худал цаасаар таслагдана Үхэл сэхэл танилаараа найралдана Хог хаягдалдаа бүгд дасчихсан Хов залгадагтаа зарим нь эрдчихсэн Хормой хаяа нь ядуусаар ханачихсан Холын цагаач ноёдын энтэй томорчихсон Тамга барьсан нь таргалчихсан Танхил ихэдсэн нь ярвайчихсан Тамтаггүй арчаагүй нь гансарчихсан Танилаар дүүрэн хот минь Саарал ордон нь дандаа сааралтчихсан Санал шүүмжлэлд дарга нар дөжирчихсөн Сайн муу... Бидний итгэлОруулсан: 18:25 2011-06-26 Цагаан хараацай
Ээжүүд гандан гороолж хийморийн сан уншуулаад Эрхи тоолон үрсийнхээ заяаг нь даатгана Эхнэрүүд саяхан тодорсон гэх бөөгийн чадлыг шагширч Эр нөхрийнхөө толгойг эргүүлсэн шулмыг хөөлгөхөөр гүйлдэнэ Оюутнууд шалгалтын дүндээ санаа зовохдоо зоос татуулж Огт танихгүй гудамны мэргэнд бутархай мөнгөө барна Олон сургууль дүүргэсэн сайн найз минь Олон шашныг судалсных бясалгалын зиндаагаа ахиулжээ Хөөрхөн дүү минь Христийн эцгийг миний эцэг гээд Хорвоод тэр л цорын ганц бурхан гэж надад номлоно Хорь хүрээгүй охин удган дүрдээ хувирахдаа Хол наятай эмгэний хэлээр өнгөрсөн ирээдүйг шинжинэ Үзтэл зарим нь... Бас бус бодворОруулсан: 15:45 2011-06-25 Цагаан хараацай
Хиймэл цэцгийг тансагт тооцож Хэвлэмэл гоёл үнэд орж Хэлбэрдэлт газар авахад Хий дуурайхдаа "би" улам "хүн" болох... Хүний бүтээсэн сайхан бүхэнд дурлаж Хуульт нийгэмд автсаар байхдаа Өчүүхэн аалзнаас жийрхэн эмээж Өнчрөх тавиланг буруушаан өрөвдөхдөө Өнөд тэмцэл байсан амьдралын Өнгө, жамыг өөрчилмөөр санагдах... Наргүй бүрхэг өдөр нэг л тавгүй Саргүй шөнөөр сэтгэл бас гуниглана Намайг ганцаардаг гэж тэд Санаатай түр орхидог байх Хүний орчлонгоос буцахдаа Хоргодох хэрэггүйг сануулдаг байх... Нар, сар миний төлөө мандаж Надаар үлгэр зохиолгов гэж итгэх... Нахиа хуруунаас үнэртэхэд баясах Навч алганд бутрахад ... "Төгс" хаана байгаа бол?Оруулсан: 11:02 2011-06-14 Цагаан хараацай
Цөөрөм хараагүй охинд Тэндхийн мэлхий вааглах нь Найрал дуу шиг ээ * * * * * * * * Жаргах нарны зүг Нисмээр гэх Жаал хүүгийн бодол сайхан * * * * * * * * Судрын шар хуудаснаа Цэг болж үлдэх Ямархан бол * * * * * * * * Өнчин ганц цахлай Өдөржин загас шүүрдэнэ Надад мөн ч ханьтай * * * * * * * Хүний гуниг Цэцэрхэгчид ихсэхийн цагт "Би" үржиж "Та" цөөрөх 2011-06 /элдэв бодлуудын цуглуулгаа эмхэтгэвээ/ ... Дурсамжаа хайх ууОруулсан: 17:00 2011-06-11 Цагаан хараацай
Хуучин байшингийн хажуугаар Хуучин гудамжаар алхахуй Хуучин бүхэн үзмэр төдий харагдах ч Хуучин мэдрэмж хамар цоргих гайхалтай Танил мөртлөө танихгүй болсон хүмүүс Танихгүй атлаа танимхайрах нэгнээс илүү Тааламжтай таагүй алин хамаагүй сэтгэлд ойртож Тарж бутарсан дурсамжыг эвлүүлж надад тусална Хуучин дэвтрийн завсраас бага насаа эрэхэд Хатсан эрвээхэй өндийн нисэж одохуй Хаанаас ирсэн зүгийг нь зааж уучлал хүсэхэд Хуучирсан он жилүүд минь гэрэлтдэг Миний тоглодог гялгар цагаан чулууд одоо Миний үл таних жаал охиныг зугаацуулж баясгана Миний өмнө он цаг хүүхдээрээ хэнэггүй зогсоод Миний хуучин дурсамжыг ха... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |