![]() |
Дөрвөлжин |
![]() |
![]() | |||
Ханиадны эсрэг хамтдааОруулсан: 10:51 2011-09-21 Цагаан хараацай
Байгаль эх маань улирлаа сольж сэрүүн хүйтэн, халуун ээлжлэн болох энэ саруудад ханиад хэмээх дайсан бидний үр хүүхдэд байтугай аав ээж гэр бүлийг дарлан давардаг билээ. Блогын зарим чийрэг мундаг эрээс авхуулаад, гоо бүсгүйчүүд хүртэл нусгай болчихсон томуу томуу төст ханиаданд бууж өгөөд цагаан туг өргөчихсөн эмийн санруу гүйлдээстэй байх шиг. Ажил дээр ч адил яахав ийхэв яанаа ийнээ гээд нулимсаа дуслуулан царай алдсан хүмүүс... Ер нь бол томуугийн вирус нь жилээс жилд супер хэлбэрт шилжин аль болох эм танд дийлдэхгүйг хичээн хүний дархлааны тогтолцооны сул байдлыг ашиглаж хүн рүү довтол...
ХаалгаОруулсан: 15:56 2011-09-15 Цагаан хараацай
10 давхар байрны энгийн нэгэн хаалга. Хүмүүс орж гарч тэр бүрий хаалга савалзан нээгдэж хаагдана. Нэгэн настай өвгөн байрны гадна орох уу яах уу гэж тээнэглэзэн нэлээн зогслоо. Өвгөний хажуугаар архи үнэртүүлсэн 30 гаруй насны эр гуйвасхийн хаалгаар орж явчихав. Өвгөн хэсэг зогсож байснаа шийдсэн бололтой хаалгыг хүчлэн нээсээр орц руу оров. Ханан дээр "Лифт засвартай" байгаа гэсэн бичгийг нүднийхээ шилийг арчин уншаад шатруу өгсөв. Араас нь хаалга нээгдэж орцны шатаар арай ядан өгсөх таягтай өвөөгийн хажуугаар дайрах шахам гүйсэн сөөвгөр үстэй залуу хүү өвөөг дуу алдахын зуургүй тохойноос нь... Ийм л, Тийм лОруулсан: 12:42 2011-09-15 Цагаан хараацай
Буцаж одогсдын цуваанд Монголын өнөөдрийн гашуун /сенрю/Оруулсан: 10:04 2011-08-30 Цагаан хараацай
Үнхэлцэгэндээ багтаагүй Айдсаар хучиж Архичны үр бөмбөрнө - - - - - - - Их хувьтаны Их бардамналаас Их хоосрол - - - - - - - Эр тэнгэрийн эзгүйд нь Эм энгэр задгайрсан Эрээгүй он жилүүдийг шүүхсэн - - - - - - Өөнтөгч өвгөн үзэл Өнгөрсөнөөс зуурч Өдгөөг самардана - - - - - - - Харийг шүтэн Ханхалзах залуугийн уланд Хаан түүх хиртэнэ - - - - - - Дарсны ширээнээ Эх орончын нулимс агсрахад Эх нутаг шимширнэм - - - - - -- - Гуйлгачин төр хоёрын ялгаа Гэрээс гараад арилах Гашуун үнэн энэ цаг 2011-08 ... Эгэл цэцэг -Миний таньдаг цэцэгс цуврал өгүүллэгээсОруулсан: 15:43 2011-08-29 Цагаан хараацай
Эгэл цэцэг Норов нөгөө л амгалан төрхөөрөө инээмсэглэн орцныхоо эмээтэй мэндлээд шатаар өгсөв. Гэртээ ирэх гэж тэр урьдынх шигээ яарсангүй, бодолд автсаар алхана. Ажлаасаа тараад цаг харан харан яаравчилж ойрын дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулаад нөхрөө ирэхээс өмнө гарынхаа хоолыг хийхээр шамдахдаа дуу аялах дуртайсан. Ажил гэр нь ойрхон болохоор бүсгүй явган алхдаг. Өдөр бүр өөр ч өдөр бүр нэг хэмнэлээр өнгөрч байгааг тэр анзаарах ч сөгөөгүй жаргалтай байдаг. Аавыгаа дууриасан тэрсхэн 4 хүүхэд нь өсөх тусам түүний нас ахиж байгааг сануулах мэт санагдана. Амьдралын утга учир нь түүний гэр бү... Гунигтай 8Оруулсан: 12:02 2011-08-26 Цагаан хараацай
Хуурмаг гэж дуу алдаад Үгээ залгилгүй адраад... Үнэнийг ч хянах тэнхэлгүй Сэтгэл новшоор дүүрчих гэж. Шарилжны цэцгийг Цагаан уултай зүйрлэвэл Ядруухан ч бодол бол доо Ямар гэгч хүсэл юм бэ? Зүгийг минь хэлээч Зүүд байгаач Харц чинь хиртээд Хайр худлаа юм уу? Хар ямар муухай юм бэ? Зүрх чичрэм Уйтгартай байна Зүрх минь Эзэнгүй байна Хувилбаргүй ганц Хугацаагүй хайр минь Хэзээ гологдоод Хаана би өөрчлөгдөө вэ?
2011 08 ... Бас туниад л...Оруулсан: 17:00 2011-08-25 Цагаан хараацай
2011.06 ... ОроонгоОруулсан: 22:42 2011-08-04 Цагаан хараацай
Залуухан гоолиг ишин дээрээ дохилзон мишээх гал цэцэг мандлын цэцэрлэгийг чимэх нь содон . Салхины чигээр нэгэн шар үр хажууханд нь нисэж ирээд буухад тэр их сонирхож билээ. Ойр хавьд, ойрын хугацаанд харагдаагүй онцгой содон шар үр. Гал цэцэг түүнийг зөөлөн судалтай навчаараа илээд авав. Шар үр түүнийг бараадан ургахаар шийдсэн бололтой дахин салхи дагаж ниссэнгүй. Гал цэцэг түүнд онцгой анхаарал тавьж эхлэв. Хурц нар, хуй салхи, хүчтэй бороо зэргээс хамгаалж өөрийнхөө үндсээр эвтэйхэн гэгч нь татаад газартай бэхэлж туслав. Удалгүй шар үр соёолж эхэллээ. Гал цэцэг түүнд анхаарал тавихын хэр... Даанч дээ / сенрю/Оруулсан: 14:20 2011-08-02 Цагаан хараацай
Тэнд гол байсан юм Тэвдтэл үерлэдэг байсан Тэвчимгүй... олсонгүй - - - - -- - - Халаасгүй төрийн минь Хавчаар болох гэж Харийнхан цувраад... - - - - - -- - - - Хэлтэй хашхирч Хэнгэрэг цантай нь хараамаар Худал бүхнийг... 2011 Хүүдээ захиас: хүүгийнхээ төрсөн өдрөөрОруулсан: 12:27 2011-08-01 Цагаан хараацай
Аав ээжийн үйл мөрөөс холдож <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |