Дөрвөлжин


Завхан аймагийн Дөрвөлжин сумын блог

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

40 мянгатын өвөө

Оруулсан: 19:27 2011-06-10 Цагаан хараацай

Хуучин пянзны эгшиг өрөөгөөр дүүрэхүй
Хөлөө товших цагаан толгойтын хөшингө харцанд
Өөдөөс нь дуугүй ширтэх бүсгүйн хөрөг
Өөриймсөж хань болж инээвхийлнэ
Ооч сахлаа имрэн өвөө дурсамж нэхэж
Он ухрааж шаавай насаа эргэхдээ
Эрхи эргүүлээгүй гартаа нотны цаас эвхэж
Элээж үлдээсэн өдрүүдийнхээ 
Нэгээхэн зайг санагалзана

2011-06


Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Намрын үдэш

Оруулсан: 15:42 2011-06-08 Цагаан хараацай

Хангайн уулсын цаагуур наран гудайж
Халсан газар жиндүү салхинд бээрэхэд
Түүдэг галыг тойрон дуулалдах
Түрүүхэн танилцсан залуусын халуун инээд
Урдаас төөнөх галын илчийг давж
Урд уулсын шувуудын нойрыг хулжаана
Хацар бүлээцүүлэх түүдэг галнаас илүүтэй
Хажууд суух залуугаас халуу дүүгэх нь хачин

                       2010

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Уучлаарай

Оруулсан: 18:02 2011-06-07 Цагаан хараацай

Салаа гэзэгтэй насны минь замд
Саатаж надад дурлачхаад улайсан
Нямбайлж бичсэн захидлынхаа хариуд
Намайг хайрлах эрх авалгүй буцсан
Нутаг нутгийн хонгорхон хөвгүүдийн
Нууцхан гомдол тайлагдсан байгаасай
Надаас илүү хайрлах ханиа олохдоо
Надад бас баярлах болоосой

/Тэмдэглэлийн дэвтрээсээ 1998 /



Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Үзмэр -2112

Оруулсан: 14:38 2011-06-06 Цагаан хараацай

Энд амьд байгалийн үзмэр" гэсэн
Эрээн бичиг гэрлийн чимэглэлээр солигдож
Эргэн тойрон харуул хамгаалалт өндөр
Элдэв хяналтын төхөөрөмж хаа сайгүй
Эгц дээш асар зайд шилэн бүрхэвчтэй
Ээрүүл шиг хэлбэртэй ордоны өмнө
Эгнэж зогсож дугаарлагсдын урт цувааны
Эхлэл төгсгөлийн дунд хавьд би
Элэг хавьцаа хүнд зовиурлахыг тэвчин
Энгэртээ урилгаа тас тэврэн алхаж явна
Эхний хаалгаар оронгуут л
Цээж саруулсах нь илт
Эрчээрээ ухасхийтэл хянагч авхай
Энгийн үү? зэрэглэлийнх үү? гэж
Эрдүү хоолойгоор шүүгч шиг тасхийлээ
Энэ байна гээд урилгаа харуулбал
Ийшээ морилно уу гээд инээмсэглэлээ
Урдаас тоссон ялдам бүсгүй
Урьд нь кин...
Сэтгэгдэл (21) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Зав гаргаад....

Оруулсан: 13:30 2011-06-04 Цагаан хараацай
Өнөөдөр миний хувьд маш их зав өөртөө гаргаад блогийн хэдэн найзынхаа сонин хачиныг мэнд усыг асууж сурах гэж тухлан сууж байна.
Ингээд нөхдүүдийн блогоор зочлон хаалга үүдээр нь шагайж шинэ юу байна, хэн юу гэсэн байна, уйлсан, дуулсан, уйтгарласан, дурссан, баярласан, шинэ мэдээлэл болгоныг шүүн үзэхээр хажуудаа хүйтэн жүүс тавин хэн бугайн өргөө цагаан блог руу эхэлж ороё доо.
эхлээд найзуудын дарааллаар Анахайн гэрт орох гэтэл энэ хүн блогоо нээгээгүй хэвээрээ байх юм. За юутай ч анахайд мэнд хүргэе. Дараа нь Төрболдын гэрээр шагайтал аль 4 сарын 18 нд шалгалт юу юм бэ гэсэн бичлэгээ бухим...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

6-р сарын Би

Оруулсан: 19:37 2011-06-03 Цагаан хараацай


Би цэцэг шиг дэлгэрэхсэн
Би бороо шиг асгарахсан
Би тэнгэр шиг цэлмэхсэн
Би салхи шиг чөлөөлөгдөхсөн

Би цэцэг шиг дэлгэрсэн
Би бороо шиг асгарсан 
Би тэнгэр шиг цэлмэсэн
Би салхи шиг чөлөөлөгдсөн 

Би цэцэг шиг хагдрана
Би бороо шиг амсхийнэ
Би тэнгэр шиг хувисна 
Би салхи шиг гэгэлзэнэ 

Би дэлхий шиг 
Дэлхий над шиг 
Бие биенээ тээсээр 


* * * * * * *
2011-06
...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хүслээ номхотгох аргагүй ээ /сенрю/

Оруулсан: 17:14 2011-05-30 Цагаан хараацай

Ширхэг элс зуусан
Шоргоолжтой уралдмаар
Шуналтай хүсэл байхдаа

* * * * * * * *
Өлсгөлөн оюун ухаан
Юу эрнэ
Түүнийгээ олно

* * * * * * *

Асар харанхуйд лааны гэрэл
Алсад гэрэлтэх цамхаг лугаа
Ай лаа шиг амьдрахсан


 2011- 05

Жич: Ном унших бүр юу мэдэхгүй байснаа нээх нэг бодлын сайхан, нэг бодлын уур хүрмээр юм даа.

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

5 сард бичсэн хайкунуудаас

Оруулсан: 20:12 2011-05-28 Цагаан хараацай
Хуй салхи босоход
Миний уур хилэн тэнд
Хамт хийсч явах юм аа

* * * * * * *

Намайг дийлсэн гэж
Шуурга исгэрч баярлана
Надад хамаа алга

* * * * * * * *

Нимгэн хувцас дэрийж
Нэвт жиндэнэ
Нулимс илүүднэ

* * * * * * * *
Гомдлоо хөлдөөгөөд
Гунигаа хийсгээд
Ганцаардлаа л үлдээе, хэрэгтэй

* * * * * * * * * *

Намбагүй хавар хуйсганахад
Нялх навч дагжина
Над шиг

* * * * * * *
2011-05

Жич: нэг хэсэг хүйтрээд халаалт зогсчихсон, өрөө хүйтэн гадаа цаг агаар муухай ямар тавгүй байваа. тэр үед ийм л юм бичигдэж байлаа. Харин ойрдоо гадаа сайхан байна, нимгэн хувцаслаад гадуур явах сайхан юм аа. тэгээд бас өөдрөг хайкунууд өлгийд...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

4 сарын хайку

Оруулсан: 14:59 2011-05-10 Цагаан хараацай
Халцархай будагтай модон шалны
Завсраас өндөлзөх навчис
Хаана орхисон амьдрал билээ

* * * * * * * *

Өлгүүр дээрх
Өлөн тоостой бүрх малгай
Өвөөг минь саначихаж дээ

* * * * * * * *

Архины хагарсан шилнээс
Асгарах дуслуудыг үнэрлээд
Айлын жоом буцахаа мартаж

* * * * * * * *

Асаатай лааны гэрэл
Алсад гэрэлтэх цамхаг лугаа
Ай лаа шиг амьдрахсан

* * * * * * * *

2011-04


...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Бадарчны гуталд магтаал өргөх нь

Оруулсан: 20:37 2011-04-15 Цагаан хараацай

Зээ: Хэдэн өвлийг хамт туулж
Хэдэн ч уулсыг хамт оройлж
Хүлэг минь болж чи
Хүрэх газарт аваачихдаа
Хоол надаас нэхсэнгүй
Холдож зугатаж шантарсангүй
Хайрч холгож зовоосонгүй
Ханзарч урагдаж хаягдсангүй
Халуунд нь хөргөж
Хүйтэнд нь халааж
Хүний ханиас илүү
Хүсэл зорилгод үнэнч зүтгэсэн
Хөх саарал болтлоо
Хөлийг минь хамгаалсан
Хүдэр эрийн унаа болсон
Хүлэг морьны үнээр авсан
Хүүхний харцанд доошоо орох
Хүдрийн заарны үнэртэй ч
Хүчтэй бяртай эзнийхээ
Хийморийг илтгэх чанартай
Хүрээ хот газарт
Хүч тамирын зааланд
Хүсэл дурлалын болзоонд
Хүлээн авалтын үдэшлэгт
Хүчээр тайлагдаж гологддог ч
Хөдөө аян замын
Хөтөлбөр бэлтг...
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->