![]() |
Дөрвөлжин |
![]() |
![]() | |||
ЦүнхОруулсан: 23:46 2011-12-12 Цагаан хараацай
Би 1: Гадаа гудмаар алхахад сайхан байна шүү. Ойрдоо ингэж алхаагүй юм байна. Сайхаан... Би 2: Хүйтэн байна шүү бас. Дулаахан хувцасласан маань онож. Би 1: Хөөх, сар хээр хоночихож. Байшингуудын дундаас олж харах ямар сонин юм бэ? Би 2: Өөдөөс ирж байгаа хүн юун аймаар цоо ширтдэг юм бэ? Анзаарагдах юу билээ? ммм... Би 1: Сар... сар... Сархан минь чи ямар үзэсгэлэнтэй харагдана вэ? Надад таалагдах гэж энэ их утаан дундаас тодрон харагдана уу даа. Би 2: Өнөөдөр хүмүүст таалагдахаар хувцасласан юм байна шүү дээ хэхэ. Анзаарагдаж байна шүү, аанхан, зөрж өнгөрсөн хоёр бүсгүйн харц хэлж байнаа. Сай... "Цагаахан нам гүм" -д бичигдсэн хайкуны дээжээсОруулсан: 15:31 2011-12-11 Цагаан хараацай
Номонд бүтээл нь орсон найзууддаа уран бүтээлийн амжилт хүсье. Б.Бүрэнбилэг Гол намуухан урсана. Үсээ сүлжих Бүсгүйн сэтгэл эзгүй - - - - - - Харсаар байтал Өмнө минь модод нүцгэрэх. Урьд үзээгүй зөндөө гуниг аж. - - - - - - Аавын минь Морьны уяан дээр Өвс ургачихаж Г.Дарьням Гудамны үзүүртэй Сарны гэрэл болзож байгаа даа Бид хоёрын эзгүйд... - - - - - - Сархадын ертөнц... Тэнд Гуниг, галзуурлаас өөр юу ч үгүй - - - - - - Зүрхнээс унасан үй гашуу Магадгүй мянган жилийн Яруу найраг. А.Содхүү Би сарыг ... Өнчин гэж бодохдоо Өнчин байдаг - - - - - - - Эзгүй гал тогооны Цоргоноос дуслах ус Бод... бод... бод... - - - - - - Хүн... Цагаахан нам гүм хайкун түүвэр хэвлэлтээс гарлаа.Оруулсан: 14:43 2011-11-28 Цагаан хараацай
Хайку сонирхдог бүлгийн залуусын хамтран бүтээсэн Цагаахан нам гүм хайкун түүвэр ном хэвлэлтээс гарлаа. Номын редактораар ажилласан Н.Төвшинзаяа, номын зураач Г.Дарьням, эмхэтгэсэн Г.Баярцэцэг, зөвлөсөн М.Даваасүрэн нартаа болон сэтгэлийн дэм туслалцаа үзүүлсэн Бизнетворк сайтын Монголын яруу найраг бүлгийн админ Лукас тэргүүнтэй бүлгийн залуустаа баярлалаа. Номыг бүтээлцсэн журмын нөхөддөө цаашдын уран бүтээлд ажилт хүсье. Блогтоо номонд залуусынхаа бичсэн хайкунаас оруулж байх болно. 2011 11 26 ... захидалОруулсан: 11:34 2011-11-18 Цагаан хараацай
Үүлнээс ниссэн захидлууд Намайг тойрон бүжнэ Цав цагаан, хөв хөнгөн тэднийг Цасны үнэртэй залуу илгээжээ Хацар дээр минь хайлна Надад дурлан шингэнэ Үүлнээс ниссэн захидлууд Намайг тойрон бүжнэ Сувдран асгарах тэднийг Солонгын үнэртэй залуу илгээжээ Хацар дээр минь урсана Надад дурлан шингэнэ Ширхэн ширхэгээр захидлаа тэрлэн тэнгэрийн ханхүү илгээсээр Шимтэн хүлээж тосохдоо Газрын бүсгүй баясдагаа Хацар дээр минь хайлна Надад дурлан шингэнэ 2011 11 амандаа аялан аялан бичивээ ... Уд модны дорОруулсан: 21:09 2011-11-06 Цагаан хараацай
Хайр Улирал мэт өнгөтэй Харин би мод - - - - - - Гашуун шар навчис Гунигтайгаар амь үйхэд Нүцгэрсэн мод ажиггүй - - - - - - - Урт замын ханьтай Уулын энгэрт ирэхэд Мөс хайлсан байдаг 2011 Шүлгүүд миньОруулсан: 23:55 2011-10-29 Цагаан хараацай
Хээтэй торго эвлүүлэх шиг Үг мэтгэж тонгойхдоо Хэний хүний нуурнаас Ус хутгаж зээлсэнгүй Хэдий сайхан тойромноос Өвс тасалж өнгөлсөнгүй Зүрхний цагаан цацалтай шүлгүүд минь Зүсний цагаан гэгээтэй урсгал минь Үгийн цагаан даллагаар Үйлийн цагаан хаялгаар Чимгийн ихгүй боссон ордонд минь Чилэхийн зуургүй зочилвоос Үзэг цаас сүйтгэсний хэрэг бүтнэ Үгсийн чуулган хуруулсны учир зөвдөнө
2011 он ...ХүсэлОруулсан: 10:36 2011-10-27 Цагаан хараацай
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
10-р сарын хайкуОруулсан: 19:49 2011-10-25 Цагаан хараацай
Таанын үнэрт агаар Тансаг бараа болж Та бид дугаарлавал яанаа - - - - - - - Өрөөлтэй өрсөлдөж Өнөөдрөөр амьдрагсад аа Өө хөөрхий - - - - - - - Халуун, хүйтэн уулын Халуун, хүйтэн эзэд Хайр нэхнэ 2011-10-25 АниргүйдОруулсан: 19:49 2011-10-11 Цагаан хараацай
Намрын модод шиг Сэтгэлээ гүвэхсэн. Нам гүмд уусаж.. - - - - - - - Намайг дагах Навчисын бүжиг Газарт нойрсжээ - - - - - - Хос болор шувуу Бэлгийн цаастайгаа ширээн дээр. Чамайг орлох болов уу? ----- - - - - - 2011 .10 Өөр ертөнцийн цэцэг -Миний таньдаг цэцэгс цувралаасОруулсан: 15:07 2011-10-10 Цагаан хараацай
Хачин амьдрал. Түүний амьдралыг хөндлөнгөөс хараад ээж ингэж дуу алддаг юм. Харин надад бол тэр бусдаас содон гайхалтай эмэгтэй. Тэр нууцлаг бүсгүй манай хөрш болсон нь миний амьдралыг ч бас өөрчилж орхисон билээ. Хэзээ тэр эгч нүүж ирсэнийг би анзаараагүй, нэг мэдэхэд түүнтэй гэрийн үүдэн дээр юм уу, шатан дээр зөрж таардаг байлаа. Түүнтэй зөрж өнгөрөхөд нэг гайхалтай үнэртэн хамраар дамжин шууд л тархинд хүрч өөрийн эрхгүй эргэн хармаар болно. Сайхан үнэртэй эгч дуу цөөтэй ч надтай тааралдах бүр инээвхийлэн толгой дохьдог байв. Нэг удаа би орцны үүдэн дээр өнөөх танихгүй хөрштэйгээ халз т... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |