![]() |
Дөрвөлжин |
![]() |
![]() | |||
Хамгийн сайн найзОруулсан: 16:20 2012-03-16 Цагаан хараацай
Бүсгүй оройн хоолоо хийх цагаа алдан гал тогооны өрөөнд хэсэг эрэлд гарав. Түүний хайж байгаа зүйл хоёр хоногийн өмнө авсан хоёр кг будаа байлаа. Будааны гялгар тор нь хогийн саванд байх ба цөөвтөр будаа энд тэнд асгарсан байгааг бүсгүй анзаараад том өрөөнд хүүхэлдэй үзэн инээж суух охиноо дуудав. - Мишээл ээ? Миний охин будаа хаачсан юм бэ? - Охин хариу хэлсэнгүй. Тэрээр уруулаа химлэнгээ хоосон гялгар уутыг барин хажууд нь ирсэн ээж рүүгээ хальт харсанаа хүүхэлдэйгээ үргэлжлүүлэн үзсээр... Бүсгүй утсаа шүүрэн авч залгав: - Байна уу? Жаргал эгч ээ? Та сайхан амарч байна уу? Нэг юм асуух... Зуны шөнийн симфониОруулсан: 13:19 2012-03-14 Цагаан хараацай
Гоё юмаа... Сахилгагүйтмээр, Салаа гэзгээ задгайлаад Сартай хөөцөлдөж сэлмээр Тунгалагхан шөнө вэ Мандалд нь хөвөх Бидний олон дүрсүүд Магад давтагдахгүйгээс Мартталаа саная гэж Бишгүй удаа ажлаа Намайг баярлуулах гэхдээ Лус дэндүү хичээжээ Намуухан шөнийн симфонид Соно удирдаач хийж байна Замаг хөл гижигдээд Загас сэрүүн дагана Дурлагсдын таашаалт чимээнд Дуу нэммээр Хайрлагсдын нууцхан бүжигтэй Хэмнэл нийлмээр Өвсөн дундах үүр лүү нь Өнгийж хэрэгт дурламаар Чишш... чимээгүй... Чичирсэн биес наалдана Эрээгүй ширтэх навчсын өмнө Эрхлэх эрх чөлөө... Зуны шөнөөс хөгжим сонстоод Гоё юмаа... 2012...Луу хэдэн өндөг гаргадаг юм болоо?Оруулсан: 13:04 2012-03-02 Цагаан хараацай
Цагаан хараацай. лууны эрэлд гарсан судалгааны тайлан2012-03-02 09:34:41
Энэхүү судалгааны үр дүн нь ямар нэгэн эрх ашиг, ямар нэгэн сенсааци, ямар нэгэн зорилгын шинжгүй. Энэхүү судалгаанд хамрагдсан болон судалгааг хийсэн этгээдүүд насанд хүрсэн, сэтгэцийн согоггүй, эрүүл гэдгийг бичигч өөрөө батлан даана. За олон зүйл дахин нуршилгүй өгүүлвээс: Усан луу жилийн мэндийг хүргэе. Энэ үгийг хаа сайгүй сонссоор лууны тухай бодол эрлийн шинжтэй болж эхлэх нь тэр ээ.Үлгэрт итгэдэг хүүхэд байхдаа үргэлж галаар тургидаг эсрэг талын баатар лу... Би чамд хайртайОруулсан: 22:58 2012-02-27 Цагаан хараацай
Чи: Мөнх цастын оройгоос мөнгөн цэцэг түүж Чинийхээ толгойг титэмлэнэ гэж амлаагүй ээ Амин гэрэлтийн үзүүрээс алтан туяа тасалж Амрагынхаа хүзүүг чимэглэе гэж аархаагүй ээ Гэхдээ чи минь: Мөнх цаст шиг удсан ч мөрийг минь түших Миний цорын ганц ханхүү байя гэж Алтан гэрэлтийн өмнө тангараг өгсөн Амраг янаг минь билээ Аальхан үрсийн минь эцэг билээ Арван хэдтэй насны минь Ариун сэтгэлийг эзэмдээд Асаж буй хэвээрээ Амьдрал холбосон чамайгаа Хорвоогийн хүүхэн бүрээс өмчилж Хосгүй жаргалаа хуваалцдагтаа би азтай Хоёргүй ганц сэтгэлийг минь өмчилсөндөө Хонгор минь чи азтай Хожмын ... ХАЙКУ ШҮЛЭГОруулсан: 16:37 2012-02-13 Цагаан хараацай
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
Шүхэр үл хүснэОруулсан: 14:04 2012-02-01 Цагаан хараацай
Миний харцыг яахан зогсоож чадах... Үүлэн цаана шургасан наран хэдийн унтжээ Үдшийн бороо бидний хүсэл шиг урссаар... Шүхэр, хувцас хэрэггүй ээ хайрт минь Шүлгэнд минь нүцгэнээрээ үлд. 2012-02-01 ... 1-р сарын аязОруулсан: 09:37 2012-01-20 Цагаан хараацай
Холын оргилын цас цайрна. Хавар урсахад чамайг Ханатлаа амталдагсан - - - - - - - - - - Уулсын элгэнд нойрсох Бяцхан горхийг Нар над шиг санаа болов уу? - - - - - - - - Бүрэгхэн бүсгүйн инээдэнд Өвгөн царсны мөчир чичрэнэ, Цасаа үргээж нисгэнэ. - - - - - - - - - - 2012-01 ... Блогын азтанОруулсан: 19:17 2012-01-15 Цагаан хараацай
http://tsagaanharaatsai.blog.banjig.net/post.php?post_id=93625#comment-443256 https://tsagaanharaatsai.blogmn.net/81223/cagaan-haraatsain-uitgarlal-.html Саяханы өдөр бичсэн нэгэн хайкугаа блогтоо оруулж сэтгэгдэл манав. Зорилго: уншигчдаа урамшуулах, татах арга ч юм уу, ямартаа ч энэ хайкундаа анхны сэтгэгдэл бичигчэд номноосоо бэлэ... Цагаан хараацайн уйтгарлалОруулсан: 12:36 2012-01-12 Цагаан хараацай
Сэтгэгдэл (4)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
Зам зууртОруулсан: 11:39 2011-12-27 Цагаан хараацай
Ээжийгээ олсон мэт Над руу ширтэнэ - - - - - - - - Үнэнч хайр гудманд Бээрсээр үлдэв. Хаяж чадсандаа уйлах... ичгүүр - - - - - - - - Бодлууд шүлгээр авгалдайлна Байгаа оноогүй сумнууд Тэнүүчлэх шиг - - - - - - - - Амьдралаар дүүрэн Асуултын тэмдэгүүд бас Анхаарлын тэмдэгүүд 2011-12 ...<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |