![]() |
Дөрвөлжин |
![]() |
![]() | |||
Мөргөлчдийн мартсан замаар...Оруулсан: 13:38 2012-05-24 Цагаан хараацай
Өнгөрдөг амралтын өдрүүдээр Манзуширын хийд рүү аялаад ирлээ. Тэндээс түүж ирсэн сэрэл түүврээр:...... 2012-05-20 ... 5 7 5 -noОруулсан: 14:34 2012-05-23 Цагаан хараацай
Хайкун хэлбэрийн тухай
Эцэг эхчүүдэд зөвлөмжОруулсан: 10:27 2012-05-16 Цагаан хараацай
Үзлэгээр хамгийн түгээмэл тохиолдож байгаа эмгэгүүдээс болж зарим нэг зөвлөгөөг эцэг эхүүдэд заавал өгмөөр санагдав. Бага насны хүүхдүүдэд шүдний өвчлөл "аймаар их" байнаа. Цэцэрлэгийн зарим нэг ангийн хүүхдүүдийн 3 хан нь л цоо эрүүл гээд боддоо... Гэхдээ энэ удаа шүдний өвчлөлийн талаар ярихгүй Бага насны хөвгүүдийн дунд фемоз гэж анагаахаар хэлэгдэх хүүхдийн тээрхийн арьс чөлөөтэй шамрахгүй, мөн төмсөг хуухнагт буухгүй байх гэсэн эмгэгүүд нэлээд байв. Эцэг эхчүүдээ т... haikuОруулсан: 00:27 2012-05-16 Цагаан хараацай
Хайкун гол зарчим 5 7 5-ын тухай орон орны зохиолч, шүүмж бичигч судлаач, яруу найрагч, сонирхогч нарын хэрхэн хэлэлцсэн, тайлбарласан талаар дараагийн бичлэгтээ оруулах болно. Энэ нь бас бус хүмүүсийн сонирхлыг лавтайя... Энэ л амьдралын өнгөн дунд юуг эрнэм...Оруулсан: 13:04 2012-04-26 Цагаан хараацай
Энэ л амьдралын өнгөн дунд юуг эрнэм...2012-04-24 10:11:47
Хоёр нүд минь багадана Ерийн энгийн биендээ Хоригдол мэт захирагдана Мянган мэлмий тойроход Санаа зориг ахардана Махан хэврэг биеэсээ Салж төвдөхгүй зүрхшээхдээ Үдэлж амрах аянчин Үүргэвчээ дэрлээд тухлах шиг Үлгэр нэгийг зохиож Үйлийн үртэйгээ зууралдана. Ахуй богино амьдрал Автуулж дурлуулах идтэй Ашиг сонирхлын зөрчил Ар урдаас нэхээстэй Хэв загварт амьдралын Хуулийг сөрөх хүсэлгүй ч Хэлбэр төдий үзэгдлүүд Худал үнэнгүй мэдрэгдэх нь Саяхан л баясах сэтгэлийг Салан тусгаарлуулж дөнгөнө Сайхан муухай бүхэн Саван дотор нь буцална ... С......... А.....Оруулсан: 21:31 2012-04-16 Цагаан хараацай
Хумсын чинээ үүл хараад Хөөрхий аянчин уруулаа шилэмдэв. ------ ----- -----
2012-04-16 ИчингүйрэлОруулсан: 10:32 2012-04-10 Цагаан хараацай
Ичингүйрэл...2012-04-04 13:38:00
Өрөөлийг чагнасаар уу? гэж Өлмийд үйх өвс шиг Өнгөрч одохдоо надаас асуулуу? Хоногууд:- Хором зуурдын тачаалаар Ховч зүүдэн зөнгөө Хог шиг гүвсээр үү? гэж Холдон одохдоо надаас асуулуу? Өөдөөс минь айсуй тэд Өчиг нэхнэ үү? Өнгөрч алсрахдаа Өрөвдөн шоолно уу? 2012-04-04 Халтархануудыг дурсаад...Оруулсан: 10:29 2012-04-10 Цагаан хараацай
Халтархануудыг дурсаад...2012-04-09 20:02:36
Хог дээр шидсэн Хуванцар сав минь Халтарханд зүсэм талх болж харагдана. 2012-04-09 өөрсдийгөө ялласан он жилүүдийн сүүдэрт өөлөгдөж шоодогдсон халтарханууд өл хоолны төлөө үхэлдсэн ноёдын өндгөн толгойг ухаарахыг үзэж амжилгүй өнчинг энхрийлж угтах эрлэгийн дэргэд өчиглөж тосохоор урьдаж одоцгоосон байнам. ...Цангаагаа тайлан...Оруулсан: 11:41 2012-03-30 Цагаан хараацай
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
Бүсгүйн жамОруулсан: 09:50 2012-03-20 Цагаан хараацай
Хацар сэвхтэй бүсгүй Хэвлийгээ илбэхүй Хаврын салхи зогтусав аа Бодролоос: Ертөнцийн өнгө солигдох нь жам аа. Амьдралын өнгөнд хамгийн гэгээн тод өнгийг нэмэх олон жаргалуудын нэг нь... Бүсгүйн элгэнд өөрчилж хувирашгүй нэгэн хайр бас нэгэн зүрхний цохилтыг өөр дээрээ мэдрэхэд ивэлдэг нь ямар гайхалтай жам гээч... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |