![]() |
Дөрвөлжин |
![]() |
![]() | |||
Өвлийн үлгэрОруулсан: 14:29 2010-12-05 Цагаан хараацай
Чинадаас хун цагаан морьтон газар дайвалзуулж айсуй Хул шар хүүхэн мөлхөж сөгдөн угтав Цан хүйтэн дээлээ зочин тайлж Чимээгүй ноёрхол дунд гүнцэг барихаар тухлав Өвч хуяг дуулгаар нь гунигт бүсгүй гоёод Өдөн цагаан хөнжлөөр гэр юугаа чимээд Хурц оддын дунд хайрын үлгэр шивнэсээр Хүлэгт баатартай гүн нойронд автав Найрсаг нар нэгэн өглөө ханзарсан хөнжлийн завсраар шагайхад Нялх яргуй өндийж тэд тийш явсан гээд Тэнгэр өөд биш доошоо заалаа Тэдний үр би билээ хэмээн инээмсэглэлээ 2010-12 ... Зуурдын арал дээрээсОруулсан: 20:42 2010-12-04 Цагаан хараацай
Гишгүүр алгасан Тэнд тэмтчих бодол Энд би байна... Намайг олж хараач Хашхиравч хариулт үгүй Тунь муут өвс Хөл өөд өсөхөд Түүнд ханьсаж Тансаг үгээ зөөнө Тунгалаг мэлмийт Нүцгэн бардамнал Намайг хараач гэсээр Зогсолтгүй бүжнэ Цэв цэнхэрт Асар дор чимээлж Зогсолтгүй дуудна Би энд байна... 2010 Чамдаа анх бичиж байсан шүлгүүдээсОруулсан: 18:17 2010-11-30 Цагаан хараацай
Цэцгийн дээд шүү би Эрвээхий цэцэг Рүү Эргэлдэн тэмүүлж Нисэх шиг Надруу ирээч Амтыг минь мэдрээч Дахин дахин шимлээ л Миний хайр уйсаахгүй Илбэдэж чамайг би Дэргэдээ үлдээнэ дээ Хайку. /Өдий цагийн шөнийн хайку ингэж төрөв өө./Оруулсан: 10:21 2010-11-28 Цагаан хараацай
Хайку Тас харанхуйг хагалж Тал саран сүүтийхэд Хөгшин улиас хань татна * * * * * * * Одод асгарсан Тийм гүн шөнө Шүлэг ирнэ * * * * * * * Хөх салхи Цээж нэвтэлж сүлбээд Хөндий рүү одовоо * * * * * * * 2010-11-27 Өлзийтөд Андын тэмдэглэлийн дэвтэрт ийн бичиж байжээ.Оруулсан: 21:32 2010-11-27 Цагаан хараацай
Анд минь Он цаг Орчин байдал Олон юм солигдлоо ч Одоогийнх шигээ байгаарай Өгсөж уруудсан ч Өнгө мөнгөтэй болсон ч Өөрчлөгдөлгүй Өөрөөрөө үлдээрэй найз минь Хорвоод хуурагдаж Хатууг үзлээ ч Хөөрхөн аашаа Хувиргалгүй ирээрэй Санаагаар унаж Хэдий гутарлаа ч Сэргэлэн зангаараа Хадтай туулаарай Сэнтий суудал Гуншин нэмэгдлээ ч Сайхан сэтгэлээ Гээлгүй яваарай Салан одлоо ч Сайн найз минь Эргээд надтайгаа Инээгээд уулзаарай 1998 Оюутан ахуйн найзуудаа дурсан шарласан тэмдэглэлийн дэвтэрээ нэг сөхөв өө ... Л.Нурланд зориулсан шүлэгОруулсан: 09:12 2010-11-26 Цагаан хараацай
Нурлантай нэгэн арга хэмжээн дээр танилцсанаас хойш жил болжээ. Ингээд Нурлан дүүдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Хааяа нэг мсждэх, ярьдаг байснаа муудалцаад таг болцгоосон доо. Хэрвээ Нурлан чи үүнийг олж уншсан бол энэ шүлгийг аваарай. Гэхдээ чи ч нетээр тэнэдэггүй "хуучинсаг" хүн дээ хэхэ. Гарцан дээр Ганган унаа хөлөглөж Гартаа янжуур хавчуулсан Булга сондор нь гялалзаж Будаг шунх нь зохьсон Гархин нүд нь алаглах Гайгуу царайлаг бүсгүй Улаан гэрэлтэй зэрэгцэн Ухаан санаа балартууж Хажууд ирээд зогсоход Халуун гэнэт нэмэгдэх шиг ээ Гялгар бүхэнд харц унагадаг Хэн х... Хайку. Эргэх 4-ийн тухайОруулсан: 20:44 2010-11-24 Цагаан хараацай
õàйку Хавар Салхи үнсээд өнгөрнө Сэтгэл хүртэл соёолно Жаахан охин шиг саваагүй * * * * * * * * * Зун Нойтон цэцэгс бөхөлзөж Үртийн жаргалыг гайхуулахад Үнэрт нь манарна * * * * * * * Намар Дүүрэн байх гэж Даяараа завгүй Хулгана хөлөрчихсөн гүйлдэнэ * * * * * * * * * * Өвөл Өвгөд үлгэр хөөрөхүй Цас сонсохоор мэрийж Чимээгүй нэвсийнэ * * * * * * * 2010 Сайн дүүОруулсан: 12:00 2010-11-24 sunder
Өнөөдөр би дүүгийнхээ талаар бичих бодолтой байна. Манай дүүг Г.Тэмүүлэн гэдэг. 2010 оны 9р сарын 30 ны өдөр Солонгос улсын Гёнгиду хотод мэндэлсэн. Аав ээж нь солонгост сурдаг учраас монголд эмээ дээрээ ирээд 8 хонож байгаа. Одоо 1сар 25 хоногтой. Миний дүү их хөөрхөн царайлаг залуу шүү. Аав ээжээсээ хол байгаа гэхэд их сайхан ааштай сайн дүү. Дүү минь уг нь угж хөхдөг байсан байхгүй юу. Харин одоо угжаа голоод манай ээжийн мээмийг л хөхдөг болсон. Өдрийн ихэнх цагыг унтаж өнгөрөөдөг. Бараг л уйлдаггүй, ааш зөөлөнтөй даруухан хүү шүү. Би дүүдээ маш их хайртай. ... Миний мэдэх Монгол /хайку/Оруулсан: 22:28 2010-11-22 Цагаан хараацай
Эх Ангир цээжээ эгшээж Үрээн хөхүүлэх эхэд Үг ч гоёдоно * * * * * * * * Монгол бүсгүй Чиний явсан зүг Сүү, сэтгэлээ өргөнө Чилийсэн 3 жил * * * * * * * Монгол эр Адууны тоосоор гангарсан Хүдэр цээжит Уулс оройлно * * * * * * * * Өвгөд Атираат манхан Нялхасын үнэрээр Нурж уясана * * * * * * 2010 Багш дор мөргөмүй буюу буюу анхны киноныхоо нээлтэнд зориулав.Оруулсан: 14:58 2010-11-21 Цагаан хараацай
Киноны зохиолч П.Батсайхан ах киноны төгсгөлийг өөрчилж бичсэн өглөө Энэ өдрийн зураг авалт нэлээн стресстэй байж дууссан ч амжилттай болсон шүү энэ нөгөө миний анх тоглосон мартагдашгүй өдөр байлаа гэж. Зураач Гамбаа ах, жүжигчин Дэмбээ ах, киноны зөвлөх Анилангийн /гол дүрийн/ зээ Шагж ах нартай хамт. Надад урам өгч сэтгэл санаагаар дэмжсэн ах нар минь шүү. Цагаанхайрхан сумын уугуул иргэд гол дүрүүдтэй хамт. Голд нь драмын театрын жүжигчин Алтангэрэл, Энхтуяа нэг ангийн 2. Зарим хүмүүс нь Эрдэнэтээс ирж олны хэсэгт тоглосон Шилийн сайн эрд Чука ах /Алдарт уяач/ эрдэнэтээс ирж тоглосон. ж... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |