Дөрвөлжин


Завхан аймагийн Дөрвөлжин сумын блог

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Хамараа халзалав

Оруулсан: 12:41 2010-11-21 sunder
Намайг анхаарах анхаарал багасч байна. Би өчигдөр гэхэд унаад нүдээ юманд цохичихсон бас орой нь хамараа халзалчисан. Үнэхээр их өвдөж уйлсан даа. Ээж минь бас л миний дүүг авч байсан. Манай дүү их ховдог байнга л мөөм хөхөж байх юм. Надад мөөм маань ховор олдож байгаа. Одоо ч уул нь дүүтэйгээ дасч л байна. Өдөр хоногыг ингэж өнгөрүүлж байтал хавар болох байхаа.Би уул нь нээх уйлдаггүй л дээ. Дүүг ирсэнээс хойш зөндөө уйлж байгаа. Аав минь ажил ихтэй болохоор оройдоо л харагдах юм.Намайг харсан хүн болгон дайнд оролцож дээ гэх юм.Унаснаасаа хойш их хашир болсон шүү . за за надаар нэг иймэрхүү ...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Тэр бүсгүйн тухай

Оруулсан: 23:33 2010-11-20 Цагаан хараацай


Ховч шаазгай үг дайхад
Хайртыгаа хүлээсэн бүсгүй
Горьдлого залгина

* * * * * * *

Тэр бүсгүйн итгэл
Харганад зүүгдсэн
Хамхуул шиг. Яанам

* * * * * * *

Хөх чулууг уйлтал
Хөндийг нэгжиж харуулдана
Хөөрхөн Алгирмаа өтөлсөөр л

* * * * * * * *

Мартуулах л гэж
Хуучин туурин дээр
Шар цэцэг хүрээлнэм

* * * * * * * * *

Нулимс

Нуурын мандалд
Тольдохуйяа
Болор дусал бүрхэнэ


2010...
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Борог хоолонд орлоо

Оруулсан: 19:43 2010-11-19 sunder
Ойрын хэдэн өдөр blog-руугаа ч орох завгүй байлаа. Манай дүү ээжийг минь эзэгнээд жоохон тиймэрхүү л байна. Би сайн охин тулдаа л тэсэж байна. Манай дүүг ирэнгүүт намайг шууд борог хоолонд оруулдаг байна ш дээ. Бантан зутан тараг энэ тэр гээд элдэв амттай зүйлийг орын өдрүүдэд идэж байна даа. Гэхдээ яах вэ?  дажгүй амттай юм байна лээ. Мээм бол ховор л олдож байгаа. Дэндүү эрт аниа болох жоохон тиймэрхүү л байна. Өөрийгөө саатуулж өдөржин ганцаараа энээ тэрээ зүйлээр тоглож өнжих боловч хааяа ээжийгээ харахаар дүүг минь тэврээд сууж байхаар өөрийн эрхгүй уур хүрээд уйлаад л урдаас нь мөлхчихнө...
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Урт оньсого /таагаарай/

Оруулсан: 19:00 2010-11-19 Цагаан хараацай

Огт мэдэхгүй зам
Олноороо өмнө минь дэлгээстэй
Тэдгээр бүгд өөр ч
Тойрч бас буцах эрхгүй
Явсаар нэгэн хаалгаар гарахад
Дахиад л тэд угтаж
Давтагдсаар олон хаалгыг нээнэ
Эргээд харахад мөр минь
Энэ биендээ наалдаад
Зурайж байсан зам харин
Замхраад алга болсон байх
Би өөрийн мөр болгоноор
Биеэ халхалж бас ундаалаад
Дараагийн чигээ сонгож
Давших тэнхлээ олно
Инээгээд л уйтгарлаад л
Их олон замыг туулсаар
Ээлжит холын харгуй
Эртний түүх болж алдарна
Энэ аялал төгсөхөд
Эцсийн хаалгыг нээхэд
Хэн намайг дагуулж
Хаа хүрэхийг мэдэхгүй



...
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Миний хайкуны "ертөнц"-өөс /нөгөө өнцгөөс/

Оруулсан: 19:06 2010-11-17 Цагаан хараацай
       
              Намар
Гашуун шар навч
Гунигтайгаар амь үйхэд
Нүцгэрсэн мод ажиггүй

* * * * * * * * *

          Хүрд

Цаг эргэхэд
Миний түүх
Чиний түүх болно

* * * * * * * *
          Гашуун

Ганган тогосонд дурлаад
Хэрээ тэсэхгүй үхэхэд
Ганган тогос гайхшрахаас хэтрэхгүй

* * * * * * * * * * *
           Гашуун

Талд солонго татав
Бүгд дуу алдан бахдав
Төдөлгүй мартагдав

* * * * * * * * *




...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Тэрс хүсэл

Оруулсан: 19:04 2010-11-16 Цагаан хараацай


Хүсэл байгаад хясалтай
Хүний тарлан амьдралд
Хөлгөн ухаан зарж
Бэрсийн чинээ нүүхсэн
Хожил хардаг амьдралд
Хожим нэг гэмшихээргүй
Хэдэн нүүдлийн цаадахтай
Хос морьд шиг дүүхэлзмээр
Инээж гэмээнэ уйлж
Ижилгүй загнах хорвоотой
Исгэлэн насны аагаараа
Цодгор хүү шиг тулдаг даа
Учрал байгаад хагацалтай
Уйтгар дагасан өдрүүдийг
Цагаан хөлний тэмээ шиг
Уран "дуг"аар буцаахсан
Халзлаад ирсэн зовлонг
Хөндлөн тэргээрээ хаах
Хатуу чанга ноёны
Хариутай адил дарахсан
                
                  2010

...
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Шинэ дүү тосож авав

Оруулсан: 18:30 2010-11-16 sunder
Өнөөдөр би нагац ахынхаа хүүхдийг Солонгос улсаас эмээ аав ээж нартайгаа очиж тосож авлаа. Энэ дүүг миньТэмүүлэн гэдэг бөгөөд өнөөдрөөс эхлээд миний хувьд бүрэн ганцаараа олны анхаарлын төвд байх үе минь өөрчлөгдөх гэж байх шиг болоод явчихлаа. Яагаад гэхээр энэ дүүгийн минь ээж аав Солонгост сурдаг ажилладаг болохоор эмээ ээж бид 3 дээр томилогдон ирж байгаа юм. хүмүүс түүнийг хараад өхөөрдөөд намайг бяцхан шоовдорлох шинжтэй байна уу үгүй юу? Та бүгдэд гэж хэлэхэд шат шат дамжиж харьцаж байна шүү.  Ер нь бол би гэдэг хүн өнөөдрөөс эхлээд мээмээ түүнтэй хувааж хөхөх болсон. гэхдээ миний ээж и...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Энэ бол би

Оруулсан: 19:33 2010-11-15 sunder
Би өхөөрдөм хөөрхөн бяцхан гүнж. Миний аав ээж намайг ингэж дууддаг юм .Би 2010 оны 03 сарын 14нд энэ хорвоо дээр мэндэлсэн. Одоо 8 сартай. Анх өлгийтэй байснаа бодвол одоо зөндөө том болсон. Би дуртай газраа мөлхөн очиж чадна бас юм түшээд нэлээд хэсэг газрыг түүртэлгүй явчихна, өлсөөд байвал мээмээ гээд ээжийгээ дуудчихна,босмоор байвал аба гээд ааваараа авхуулчихна,олон зүйлтэй танилцаж бариж бас амталж мэдэрч байгаа, гарахдаа баяртай гээд гараараа даллачихна, таалагдвал гоёо гоёо гээд алгаа ташчихна. Би нэлээдгүй зүйл сурсан байгаа биз цаашдаа ч суралцах зүйл их байна. сураад байна гэж,,,,...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Буйдхан цэнгээний газарт

Оруулсан: 19:13 2010-11-14 Цагаан хараацай



Бүрий харуйн амгалан морилон ирэхэд
Буйдхан нэгэн зоогийн газарт шөнийг мартсан мэт дуу шуутай
Баян хоосон, бардам горьдмол зүсэн зүйлийн хүмүүс цугларчээ
Баар хэссэн бадарчин хүртэл ажилдаа хэдийн оржээ
Будмал охидын  анчин нүд гүймэл сүүмгэр
Бэлтэй нэгэн хараанд өртвөл яахаас ч буцахгүй
Бэлхүүс бөгсийг хаялан мишээж урин бүжнэ
Биесээс өрсөн эрсийг татахаар аргыг үзүүлнэ
хов хорыг хутгах түшээ нэрт эрхмүүд
Худал үнэнийг холин бурж балайрцгаана
Хөлчүү эр гэргий хүүхдээ умартаад
Хүйтэн өвчин тээгч торомгор нүдтэнд шүлэнгэтнэнэ
Харь хөгжмийн цоглог ая чих гижигдэн хадааж
Хөгшин залуугүй сэтгэл хөнгөрөн хөвө...
Холбоос

Эрхэмсэг гучин нас

Оруулсан: 19:39 2010-11-13 Цагаан хараацай

Тэр бүсгүйг тас тас инээхэд
Тэсэхгүй хаа нэгтээ
Үзэмжит цэцэг дэлбээлдэг байхдаа
Тэр бүсгүйг гунигаа үдэж уйлахад
Тэсэлгүй нар ханьсаж
Үүлэн хөшгөө татдаг байхдаа
Тэр бүсгүйн харцанд торсон залуу
Тэвдэж бүдрээд улайдаг байхдаа
Тэгэвч эргэж заавал хардаг байхдаа
Тэр бүсгүй харин ажигч үгүй
Тэсэлгүй нэг инээх ч үгүй
Тортойгоо бариад гэрлүүгээ яаран алхдаг байхдаа
Тэнд... гучин хэдэн насанд минь
Тийм л бүсгүй байгаа даа

2004
...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->