![]() |
Дөрвөлжин |
![]() |
![]() | |||
ШийдвэрОруулсан: 19:55 2010-12-30 Цагаан хараацай
Шигдээд л хэвтээд л байх Залхуурлыг залагч Буйдангаа гаргаж хаях минь Шимтээд л, гөлрөөд л байх Гажуудлыг уригч Телевизээ хага цохих минь Шимээд л тамшаалаад байх Хоосон баясгагч Дарсаа бүгдийг асгах минь Шийдлээ гүйцээ Би өөр хүн болно Маргааш 2010 /Маргаашад дуртайд зориулав/ Эрээвэр хураавар сенрюОруулсан: 19:50 2010-12-29 Цагаан хараацай
Үл таних Давалгаат далай шиг Гүн цэнхэр харцнаас Зугтаж эс чадаад час улайв * * * * * * * Үйлийн үр минь Хүний зовлон жаргал дунд Дэнсэлсээр, дэнсэлсээр Сэтгэл холбирох * * * * * * 2010-12-29 Миний оршихуйОруулсан: 20:44 2010-12-24 Цагаан хараацай
Өмнөхөн дэлгээтэй цагаан цаас Миний хязгааргүй оршихуй юм Захгүй холоос бодлоо шүүрдэж энд эмжихдээ Зарлиггүй вант улсын эзэн шиг Залуургүй хөлгийн ахмад шиг аяглах сайхан Өлгөөтэй цагны хэмнэлт дуу Миний хязгаарын хил юм Захгүй холоос харвасан оддыг түүн Зассан алмааз болгож Зам татуулан шигтгэж суух сайхан 2010 Арван тавны саран буюу /үнэнч хайрын дууль/Оруулсан: 12:10 2010-12-19 Цагаан хараацай
Гилбэр хатны сүйжин гоёлд дарагдаагүй Гэзэгт эрийн ээрсэн харцанд унаагүй Гол нутаг алгасан хэлцэгдсэн Гоо үзэсгэлэнт байсиймаа Гүний хошуугаар шагшсан Цуутай хүүхэн гэсиймаа Эр гэсэн бүхэн харахаар Ээлж дараагүй ирдэг гэнэ Элдэв арга хэрэглэн Эхнэрээ болгохоор санаархдаг гэнэ Сайхныг нь харамлаагүй хэрнээ бурхан Сайн заяаг нь дутаав уу Санаа алдам гоо бүсгүй Санаашрах өвчин тусчээ Хажиг мал шиг болоод Хүнээс дөлдөг болсон гэнэ Харцны гал нь унтраад Хагас ухаантай болжээ Эмч домч илээч бариач Эдгээх аргаа баржээ Эрлэгт нь тушаах шинжтэй Эцэстээ гайхшаа тасарчээ Буг чөтгөртэй ч холбон Бузгай жийрхэх болцгоов Буу... Учиртай харцнууд /сенрю/Оруулсан: 17:54 2010-12-13 Цагаан хараацай
Өвлийн харц Цас нэвсийчихэж Чамруу шидлэхсэн Инээдийг чинь сонсох гэж Хаврын харц Зүггүй салхи Хормой сөхөхөд Зэрвэс харсан залуу эг маг Зуны харц Хурдан тайч гэх шиг Хурц нар шарна Хаана нуугдах вэ Намрын харц Гүзээлзгэний шүүс Навчсыг норгох нь Шүлс асгарам 2010-12 НутагтааОруулсан: 22:27 2010-12-10 Цагаан хараацай
Цуцталаа эрсээр Намайг олчихсон нутгийн салхи Агьны үнэрээр нулимс арчиж угтахад Намхан хөх уулс минь Аавын буурьтай дүнхийж Наранд онгосон тал минь Цээжээ дэлгэж тослоо Хөх тогоруу шиг л Завхан голд өнждөгсөн Хөлбөрч эрхэлсэн Элсэн толгод хэвээрээ Үйрмэг цагаан чулуу Хөл гижигдэн гялтаганахад Хоёр настайнх шигээ Ход ход инээмээр 2010 ... Хөх шүлэгОруулсан: 18:54 2010-12-09 Цагаан хараацай
Салхиан хүртэл аргадаж шүлэглэдэг найрагч Сайртай энгэрээ ч үлдээлгүй магтахад Жанцанноровын хуурын хөх аялгуу Жолоо цулбуургүй цээж өгсөж асахад Зүрхний урсгал хөг нийлэн цохилж Зөвхөн энэ нутагт төрсөн заяагаа адисладаг аа Хүлэг морьдынхоо хөх хомоолоор Хүж тан, хорын ерөндөг ч үүсгэж Хүй газраа ариутган шүүдэг Хэрсүү хөх хөгшидтэй миний Монголд Хорин тавтай эх орончдын омголон хөх сүнс Холхиос эргэж харьтаныг аюутган уухайлсаар Богд олон хайрхануудын хөх сүүдэр дор Бошиг хуулийг чандлах удган харуул моднууд Босоо бичиг шиг гээгдсэн ч үйгдэлгүй Бохир сэтгэлийг шийтгэн хөхийсөөр л. Огт оргүйн амгалан ид... Хөх шүлэгОруулсан: 18:24 2010-12-09 Цагаан хараацай
Салхиан хүртэл аргадаж шүлэглэдэг найрагч Сайртай энгэрээ ч үлдээлгүй магтахад Жанцанноровын хуурын хөх аялгуу Жолоо цулбуургүй цээж өгсөж асахад Зүрхний урсгал хөг нийлэн цохилж Зөвхөн энэ нутагт төрсөн заяагаа адисладаг аа Хүлэг морьдынхоо хөх хомоолоор Хүж тан, хорын ерөндөг ч үүсгэж Хүй газраа ариутган шүүдэг Хэрсүү хөх хөгшидтэй миний Монголд Хорин тавтай эх орончдын омголон хөх сүнс Холхиос эргэж харьтаныг аюутган уухайлсаар Богд олон хайрхануудын хөх сүүдэр дор Бошиг хуулийг чандлах удган харуул моднууд Босоо бичиг шиг гээгдсэн ч үйгдэлгүй Бохир сэтгэлийг шийтгэн хөхийсөөр л. Огт оргүйн амгалан и... 12-р сарын хайкуОруулсан: 20:12 2010-12-07 Цагаан хараацай
Ганц цас халааслаад Гадна чинь ирээд дуудмаар Гайхуулахаа олж ядав би. * * * * * * * * * * Жижигхэн шувуу тонголзон Цасан дундаас үйрмэг ялгана Залуу зохиолч аятай * * * * * * * * * Тансаг цагаан хээгээр Дурлалын захиа илгээж Цонхон дээр минь өвөл зогсоно. 2010-12 Өвлийн үлгэрОруулсан: 21:28 2010-12-05 Цагаан хараацай
Чинадаас хун цагаан морьтон газар дайвалзуулж айсуй Хул шар хүүхэн мөлхөж сөгдөн угтав Цан хүйтэн дээлээ зочин тайлж Чимээгүй ноёрхол дунд гүнцэг барихаар тухлав Өвч хуяг дуулгаар нь гунигт бүсгүй гоёод Өдөн цагаан хөнжлөөр гэр юугаа хучаад Хурц оддын дор хайрын үлгэр шивнэсээр Хөлөгт баатартай гүн нойронд автав Найрсаг нар нэгэн өглөө ханзарсан хөнжлийн завсраар шагайхад Нялх яргуй өндийж тэд тийш явсан гээд Тэнгэр өөд биш доошоо заалаа Тэдний үр нь би хэмээн инээмсэглэлээ 2010 -12 ... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |