Дөрвөлжин


Завхан аймагийн Дөрвөлжин сумын блог

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Манант

Оруулсан: 17:58 2011-02-01 Цагаан хараацай

Тэртээх цэнхэр уулсыг ороон
Тэврэн нөмөрсөн манан сарнимтгай
Тэнгэрийн хаяанаас өндөлзөх наран
Тэднийг салгахаар яарах юун?
Түүнийг ажиглах харцыг ороон
Түмнийг эргэцүүлэх бодол сарнимтгай
Түүхий шүлэгнээс үнэртэх санаа
Төрж ядан яарах юун?

               2005

Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Алт авлаа

Оруулсан: 14:59 2011-01-26 sunder
                                           
Сайн байнуу? Ойрын хэдэн сар блогтоо орж чадаагүйг минь уучлаарай. Надаар сонин их л байна.Нэг л мэдэхэд 10 сар хүрээд мөлхөж, юм түшиж явдаг болсон. Саяхан 1-р сарын 18нд аав ээж 2тойгоо амьдарлынхаа анхны тэмцээнд орлоо.  8-11 сартай миний үеийнхэн ордог Манцуйтай тамирчин гэх телевизийн нэвтрүүлэгт орсон. 1 сарын 23ны өдөр МН 25-р суваг ТВ-н манцуйтай тамирчин нэвтрүүлэгийг үзсэн хүмүүс намайг таниж байгаа байхаа. Ингээд анхныхаа тэмцээн уралдаанаас алтан медалаар энгэрээ мялаасан шүү дээ.                                     
Ямар байна. Би мундаг...
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Чамайг харахаар

Оруулсан: 20:00 2011-01-23 Цагаан хараацай

Би чамайг харахаас айж байна
Нүдэнд минь нүлимс дүүрээд ирэх вий
Нууц алдаж царай минь улайх вий
Цээжин дотор зүрх оволзохыг мэдчих вий
Чичирсэн хоолой сэтгэлийг бас илчлэх вий
Омголон бардам харц минь дальдрах вий
Охин миний сэтгэлийг уншчих вий
Би чамайг харахаас айж байна
Би чамайг харахаар яарч байна
Харц чинь намайг урьдын адил ээрэх вий
Хайртай шүү гээд гуйх вий
Хүлээсэн шүү гээд учирлах вий
Хөөрхөн шүү гээд өхөөрдөх вий
Зүрх чинь адилхан догдлох вий
Заяаны ханиа гээд мэдэх вий
Би чамайг харахаар яарч байна

               1994  П.  Надалаа

...
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Ховор мэдээ /бас үнэн болсон явдал/

Оруулсан: 18:42 2011-01-09 Цагаан хараацай

Дэлгээтэй сонины завсраас
Доожоогүй шумуул нисэхнээ
Дэрхийж цочоод би
Дэмий баахан хашхирахад
Цантсан цонхны цаадах
Цас сэрээд чихрав
Цавчиж устгая гээд
Цаас хуйлаад хөөцөлдөвөө
Миний аяглахыг дагаад 
Монголоор нэг цас хөдлөв

              2010-01

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Эрээвэр хураавар бодрол /сенрю/

Оруулсан: 19:46 2011-01-07 Цагаан хараацай



Ямбатан өтлөхөд
Хэн хайрлах
Шарилжийг тасдахыг л бодно

  * * * * **
    
Хуралдсан цөхрөлөө
Багтааж эс чадаад
Дэлхий шилгээнэ

 * * * * *
          
Арслангийн баасыг
Шилмэл бүтээл гэж
Тойрогсод шагшрана

* * * * * *
Өдөр тоохооргүй
Улаан даашинзат
Ялалтын туг шиг харагдана

* * * * * *

Холбоос

Итгэл

Оруулсан: 19:04 2011-01-04 Цагаан хараацай
                                                                                          Итгэл
Хөнгөмсөг салхийг дагалаа ч явж үл чадах
Хэцэн дээр тохоостой алчуур шиг миний сэтгэлийг
Хорьж тогтоосон хавчаар нь чи болж Хөөрсөн дур хүслийг өөрийн номлолоор барина

                                    2009           

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Итгэл

Оруулсан: 18:49 2011-01-04 Цагаан хараацай


Хөнгөмсөг салхийг дагалаа ч явж үл чадах
Хэцэн дээр тохоостой алчуур шиг миний сэтгэлийг
Хорьж тогтоосон хавчаар нь чи болж
Хөөрсөн дур хүслийг өөрийн номлолоор барина

                                    2009

Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Номын санд

Оруулсан: 20:55 2011-01-03 Цагаан хараацай
           
Номын санд -1
Энд намайг сатааруулах
Элбэг их амьдрал байна
Сүнсээ аргамжиж удмаар
     

Номын санд- 2
Шарласан хуудсан дундаас
Цаг хугацааны түлхүүр гарна гэж
Хэн мэдлээ


Номын санд- 3
Зуун шөнийн ганцаардалд
Зовж байхад 
Маркес доогтойгоор ажиглана

Номын санд -4
Миний шимтэн унших
Ном бүрийн зохиолч
Намайг найзаа гэнэ

2011-01-03
Жич: АНУ-ын Конгрессын номын сан нь гоё юмаа


...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хандгайтад 2011-01-01нд

Оруулсан: 12:13 2011-01-02 Цагаан хараацай
 Хандгайтын цанын баазад амралтаар хүн хөл ихтэй байлаа

Чарганы түрээс хямд бүтэн өдөржин тоглоход 3000 төгрөг байсан нь хүүхдүүдэд зориулсан шинэ жилийн бэлэг гэлтэй

Хүмүүс нэмэгдсээр нэмэгдсээр ...


Амралтын өдрөө цээж дүүрэн цэнгэг агаараар уушгаа баярлуулаад утаатай УБ-руугаа буцаваа

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Блогчиддоо шинэ оны мэнд хүргэе.

Оруулсан: 19:20 2010-12-31 Цагаан хараацай
Энэ цаг хугацаанд блог мндээ шинэ оноо  угтан байгаа блогчиддоо шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Тун удахгүй он солигдох нь. өөрийн туйлын нэг хүслээ сайн шившээд баярын салюттэй хамт тэнгэр лүү илгээгээрэй. магад биелдэг гэсэн. Би ч бас итгээд хүслээ шившдэг. Биелдэг болохоор итгэдэг. Ирэх жилийн хүслийн илгээлт болж одоо ч бас нэгэн хүслээ шившихдээ би ганцаараа бус 4 үүлээ хамт хүсэх гэж байна. Энэ бол миний гэр бүл хайртай хань, 2 хөөрхөн үр минь. Харин охин минь унтчихлаа. Гэхдээ зүүдэндээ хүслээ бодож байгаа даа. Хүү минь морин хуураа тоглоод /би нэг дуу тоглоодох гээд үүрэгдчихсэн юм/...
Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->