Дөрвөлжин


Завхан аймагийн Дөрвөлжин сумын блог

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Сайн уу? Блог минь. 2014 ны тайлан

Оруулсан: 19:55 2014-12-22 Цагаан хараацай
 Блогтоо оролгүй уджээ. Саяхан дурласан охин шиг, хашир суусан бүсгүй шиг, халамцуу агсам эр шиг, хамгийг мэддэг мэргэд шиг л хаа хамаагүй санаанд орсон бичвэр бүхнээ санаж бодох юмгүй бичдэг байжээ. Ноороглосон эхүүдээ эргээд харахаар засах, хасах ч юм их байна, за яахав дажгүй шүү гэх ганц нэг бичвэр ч байна, за арай ч дээ гээд халаглах гэнэн ч бичвэр их байна. Юутай ч блогмндээ баярлалаа. Хэдэн жилийн өмнөөс гар бичмэлүүдээсээ засварлаад өгүүллэгийн номоо ирэх онд хэвлүүлэх санаатай байгаа. Энэ блогтоо тэмдэглэж байснаасаа зарим нэгийг нь редакторлаж, засаж оруулах байх.  Хайку шүлгийн туха...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Намар хэмээх бүлэг шүлэг

Оруулсан: 16:24 2013-09-26 Цагаан хараацай
Намар хэмээх бүлэг шүлэг 
- - - - - 

Алганаас том навчис
Аяар аяар сарнисаар...
Ахиад нэг намар 
. . . . . .
Энэ навчис унахын тоолонд
Энэ л намар ирэх бүрийд
Гуч хүрээгүй найрагчдын
Гунигийн шүлгэс нэмэгдээд 
Гэнэн бүхэн ухаажаад
Гүн ухаантан болсон мэт 
- - - - - 
"Над дээр нэмэх нь чи тэнцүү хайр" 
Наргиан мэт харагдах турьгүй бичиг
Нарийн гудамны өмнөхөн
Намрын бороонд тодроод
Нааш цааш холхих олны хэнэггүй харц
Намсхийн нэг зогтусаад холдох 
 - - - - - -
Намрын өглөө

Хүйтэн энэ л өглөө 
Хүн бүхэн амьсгалаа дотогшоо залгиад
Хүсэл нь гэртээ
Хөл нь ажил руугаа зүглэнэ  
Хотын цэцэрлэгийн 
Хашааны мухарт
Хөөрхий тэнэ...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хайкун кукай уралдаанууд

Оруулсан: 13:41 2013-03-18 Цагаан хараацай
Дэлхийн хайкун уралдаанууд уламжлал болон жил бүр, улирал бүр явагддаг бөгөөд манай "Хязгаараас цааш " бүлгийн гишүүд зуны, намрын, өвлийн хаврын уламжлалт кукайнуудад 2012 оноос амжилттай оролцсоор ирсэн билээ. Ямартаа ч 40 гаруй орны 140өөд хайкучдын дунд бидний хайкунууд өнгөтэй байж, сайхан Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнд сэрсэн сэрэл мэдрэмжээ бусад орны яруу найрагчидтай хуваалцаж байгаагаа блог уншигчиддаа дуулгахад таатай байна.  Энэ удаагийн Европийн хаврын кукайд бүлгийн гишүүн Н.Түвшинзаяа бид хоёр тус хайкунуудыг сойсон билээ. Цаашдаа кукай, контест уралдаануудад хэрхэн оролцсо...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Нам гүмийн захидал

Оруулсан: 11:28 2013-02-21 Цагаан хараацай

цагаан хөнжил 
зөөлөн чихрав
нам гүм тал...
- - - - - 

цасан дээр 
ил захидал-
туулайн мөр
- - - - - 
цасан дунд 
бөөн толбо дурайх нь
миний бодол л аж. 
- - - - - - 
2013-02-21
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Шөнийн шүлэг

Оруулсан: 01:12 2013-02-02 Цагаан хараацай

Чимээгүйн ноёрхолыг хагалж
Чиний амьсгаа ойртохуй
Дэрэн дээр туссан сарны гэрэл
Дэндүүхэн эрээгүй чичрэнэ
Амрагийн бүжгийн хэмнэл
Аальгүй сарыг ичээхгүй
Саяхан л нөмөрч байсан
Саарал үүлсээ тайлчихаж
Чармай шалдан саран 
Шөнийн тэнгэрт тодроод 
Шөнийн бүжиг сонирхоод
Чухам нэг л гэгэлгэн.

П.Надалсүрэн 
2013 оны 2 сарын 1
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Нутгийн дэрсэнд нуугдсан үнэн /богино өгүүллэг/

Оруулсан: 00:41 2012-12-29 Цагаан хараацай
 Дэрмээ нутагтаа зартай дэгс залдаг эр. Миний мэдэхийн л түүний адал явдлууд сардаа шинэчлэгдэж сумын авгайчуул, хүүхнүүдийн данх тойрсон хөөрөлдөөнөөс өгсүүлээд шатар, хасаа тоглох эрчүүдийн утаа манан дунд муухан киноноос илүүтэй нүдэнд харагдтал яригдаж хи хи, ха ха, пүү паах, пар пэр, есөн өнгийн инээдийг ялгаруулж байдагсан. Дэрмээгийн амнаас нэг үг гарлаа гэхэд цаашлаад нэмэр хачир, чимэг тодотгол нэмэгдсээр сонин ховор түүх ч болж орхидог нь гайхалтай. Хөдөө багийн нэгэн малчин сумаар ороод буцахдаа Дэрмээгийн тухай паян дуулалгүй ирсэн бол алдас болно гэж боддог юмуу заавал нэг шинэ мэ...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хараацайн нэг жилийн тайлан буюу 2012 ба би:

Оруулсан: 23:55 2012-12-20 Цагаан хараацай

Манайхаар шагайсан, зочилсон зочид, блогчин найзууддаа мэнд хүргэе. Хараацай миний бие болсон болоогүй шүлгэнцэрүүдээр сэтгэлийн хөдлөл, хөөрөл, гунигуудаа бичсэн, басхүү хааяа нийгмээс олж хардаг өгүүллэгүүд, дуртай хайкугаа бичдэг энэ блогтоо шагайлгүй нэлээн удчихаж. Фэйсбуукын идэвхитэй хэрэглэгч байж тэндхийн идэвхитэй амьдралд, нөхдүүдийн өдөр бүрийн амар мэндийг шууд хардаг болохоор цаг зав гарсан үеэр тийшээ гүйдэлтэй болсон байна. Нэг жилийн хугацаанд нэлээд ажил амжуулсан ч байна. 
санаанд орсонгуудаа дурдаад дурдаад блогтоо үлдээе гэж саналаа. 
КИНО ба Би 
1. Кино урлагийн салбар луу с...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Тасалсан гинж /богино өгүүллэг/

Оруулсан: 23:31 2012-12-20 Цагаан хараацай

Тасалсан гинж /богино өгүүллэг/2012-12-04 21:33:20


...Баяраа тас гөлөрсөн чигтээ суусаар байлаа. Эргэн тойронд нь эрээн алаг даашинзтай бүсгүйчүүд нүдийг нь эрээлжилтэл тойрсоор тулж ойртоход аргагүйн эрхэнд нүдээ анив. Уг нь бүсгүйчүүд түүнийг бүчихэд тэрээр тааламжтай байдагсан. 
Энэ бүсгүйчүүд түүнд тийм ч гойд санагдаагүйгээр барам бүр төвөгтэй зугтаамаар байлаа. Заримынх нь хүйтэн амьсгал чихэнд, хүзүүнд шүргэхэд Баяраа дэмий толгойгоо сэгсрэв. Бүсгүйчүүд гартаа атгасан тасалсан гинжнүүдээр түүнийг ороолгож шөнийн цэнгээнээ үргэлжлүүлэв. 
- Хэн нэг биенд зөвшөөрөлгүй хүрэхийг би тэвчдэггүй ю...

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Зүүдний амьдрал /эмгэнэлт инээдмийн өгүүллэг/

Оруулсан: 05:48 2012-12-18 Цагаан хараацай

Чисэн зүүдэндээ ярьдаг болчихжээ. Түүний энэ өвчин гэхэд хэцүү шинэ өөрчлөлт амьдралыг нь хямрааж орхив. Эхний хоногуудад эхнэр нь бүр нойроо хугаслан тухалж суугаад түүнийг сэрээлгүй яриаг нь сонсож амаа даран инээж байсан ба заримдаа тачигнатал хөхрөх ч энүүхэнд байлаа. Нэг удаа үл таних бүсгүйчүүдийн нэрсийг дотночлон дуудахыг нь тэсэлгүй нөхрөө цочтол нь алгадаж сэрээгээд хэрүүл хийсэн нь даамжраад шөнө бүр хэрүүл ч биш, хэлцээ ч биш үргэлжлэх болж зовлонтой амьдралын сэжүүр болж орхижээ. Эхнэрийн байцаалтан дундаас зүүдэндээ өмнө очоогүй газарт, өмнө тохиолдоогүй явдалд умбаж байснаа нөхөр бүүр түүрхэн л санах шиг, ой ухаан нь самуурч орхив. Адтай эхнэр нь утасныхаа камераар бичлэг хүртэл хийгээд нөхөртөө үзүүлэхэд тэрээр ихэд эмзэглэж, цочирджээ. Чисэнгийн зүүдэн дундах яриа нь элий балай хүн шиг аяг ихтэй, өөрийнх нь авир төрхөөс ондоо содон байгааг аль аль нь анзаарч эмч, илээч, бариачид хандан элдэв арга хэрэглээд энэ асуудлаас салахыг хоёулаа яаравчлах болов.

Хотын сайн м...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хайку сонирхогчдод:

Оруулсан: 10:42 2012-05-28 Цагаан хараацай
Хайку сонирхогчдод:

Хайку сонирхогч хүмүүстээ зориулаад бүлгийнхээ сонирхолтой үүцнээс эндээ үргэлжлүүлэн оруулж байх болно. Өнөөдрийн оруулсан бичлэгийг сайтар уншвал та дорнын хүмүүсийн сэтгэлгээний онцлог нь хайкуг ямар их хөгжимлөг, утга төгөлдөр илэрхийлж гаргадагын учрыг ойлгох болно.

Хасегава Кай Японы Токай Их сургуулийн профессор, утга зохиол соёлын шүүмжлэгч, Асахи сонины Хайку булангийн эксперт, Хайку Шүлгийн Холбооны гишүүн, Хайку шүлгийн Коши сэтгүүлийг үндэслэн байгуулагч бөгөөд тэргүүн. Профессор Хасегава Кай нь хайкун шүүмлэлийн 20 гаруй ном бичсэн бөгөөд тэргүүн шагналтай яруу найрагч юм.



Манай фейсбүүк дэх Хайку бүлгийн гишүүн Роберт Вилсонтой хийсэн ярилцлагыг орууллаа.

http://www.simplyhaiku.com/SHv7n1/features/Kai.html

Хасегава Кайтай хийсэн ярилцлага
Ярилцагч: Robert D. Wilson, Interviewer
Орчуулагчид: Tanaka Kimiyo and Patricia Lyons, монгол хэлэнд Н.Төвшинзаяа


Hasegawa Kai: Юуны өмнө танд шинэ жилийн мэнд хүргэе. Би таны 2009 оны 1 сарын 1...

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->