Дөрвөлжин


Завхан аймагийн Дөрвөлжин сумын блог

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Өсөх идэр начин Сумъяабээс

Бичсэн: 20:27 2010-02-22 Дөрвөлжин

 

  Улсын өсөх идэр начин Цэрэннадмидын Сумъяабээс 1975.08.18-нд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. 8-р ангиа сумандаа төгсөөд аймгийнхаа төвд 1-р сургуульд үргэлжлүүлэн суралцсан. Энэ үеэс л түүний бөхийн замнал эхэлсэн. Учир нь аймгийн хурц арслан С.Юнрэнгийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтыг хийж эхэлсэн.

       Тэрвээр анх, жил бүр уламжлал болон зохиогддог Завхан аймгаас төрөн гарсан Монгол улсын арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх чуулга барилдаанд 36 бөхөөс 28 давж аймгийн начин цолонд хүрсэн. 1992, 1993 оны өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ-нд хоёр удаа дараалан түрүүлэв.

       1996 оны Завхан аймгийн баяр наадамд Яруу сумын харьяат а.а Д.Мөнхтөртэй тэргүүн байрын төлөө барилдаж түрүүлэн аймгийн арслан цолонд хүрэв.

       1997 онд МУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан барилдаанд у.н Н.Мөнхжаргал, Н.Алтансүх /у.х/, Ч.Батзориг, у.ав О.Балжинням нарыг өвдөглүүлж үзүүрт хүрснээр улсын цолонд ойрхон гэдгээ нотлов. Тэр жил түүнийг олон хүн цолонд хүрэх байх гэж итгэж байв. Гэвч 3-ын даваанд у.н П.Ганбаяр агсанд өвдөглөв. Бас нэгэн улсын цолонд гарцаагүй хүрэх найдвар хүлээж байсан а.а Б.Ганбатыг у.з Ц.Цэрэнпунцаг 3-ын даваанд амлаад өвдөглүүлэв.

       Ц.Сумъяабээс 1998 онд 4-ийн даваанд у.н М.Жамьянпүрэвт, 1999 онд 5-ын даваанд у.з Б.Гантогтоход унав. Харин 2000 онд у.н Ц.Энхжаргал, Ш.Лхагвасүрэн, у.з Ц.Баярсайхан нарыг өвдөглүүлж хүсэн хүлээсэн начин цолондоо хүрэв. Начин цолонд хүрснээсээ хойш улсын наадамд тогтмол сайн барилдлаа. Тухайлбал: 2002, 2005, 2006, 2007 онуудад тус бүр 4 давж 5-ын даваанд у.з Б.Ганбат, а.а М.Цанлиг, у.н Ц.Цогтжаргал, у.ав Д.Сумъяабазар нарт өвдөглөв. Өнгөрсөн жилийн наадмаар дахин 4 давж, 5-ын даваанд бяртай харцага Г.Элбэгийн аманд очив. Удтал барилдсаны эцэст хаялцах барьцанд хүрэв. Эхлээд харцага барьц аваад барсангүй ээ, дараа нь дүрэм ёсоор начин барьц сонгож давав. Ийнхүү олон жил үзэж байж л сая нэг цолоо батлав. Заалны барилдаанд сайн барилддаггүй, бас нэг их барилддаггүй тэрвээр улсын баяраар үнэн хүчийг үздэг. Түүнийг начнаар тогтохгүй л гэдэг. Тийм бие, бяр, хүч хангалттай бий л дээ. Харамсалтай нь жаахан мангардуухан барилдаантай гэх үү дээ...

       С.Юнрэн арслангийн шавь нарыг их л бяртай гэлцдэг. Тэр нь ч үнэн л дээ. у.г Цэрэнпунцаг, "Завханы хар гарт" хэмээгдэх у.х М.Дармаабазар, у.н Г.Бат-Амгалан, эдүгээ цагт а.а Ш.Жаргалсайхан гээд л... За энэ ч яахав дээ, ямартаа ч бяртай начин маань улсынхаа наадамд 2 удаа шөвгөрлөө. Жинхэнэ начин гэдгээ нотоллоо... Хойшид яаж барилдах юм бол доо, харж л байя даа... Нас ч, боломж ч байж л байна даааа...

Сэтгэгдэл бичих!

Оруулсан: dadido 21:33 2011-11-08
одоо ч нас бас л явчлаа даа
Холбоос
Сэтгэгдэл бичих!

wow

Оруулсан: Hi (зочин) 18:14 2011-11-08
sain boh shv de tsashdaach sain barildah bha
Холбоос
Сэтгэгдэл бичих!

aalz

Оруулсан: Зочин 14:03 2010-08-24
aalznii torond orj vhmershdee naadah chini chochiroo ni garaagvi bandi shdee
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax