Дөрвөлжин


Завхан аймагийн Дөрвөлжин сумын блог

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

МӨНГӨ “УРГАДАГ“ СУМААР...

Бичсэн: 19:57 2010-02-22 Дөрвөлжин

 Завхан аймгийн Дөрвөл жин сум Улаанбаатараас 1000 гаруй км-ийн алсад оршдог. Анх харахад алдарт Завхан голыг эс тооцвол говь цөлийн гэмээр байгальтай ч ажилсаг, авхаалжтай хэн бо ловч сайхан амьдралыг са наа гаараа бий болгож бо лохоор газар юм гэдэг нь олдошгүй миний эх орон төрсөн газар шороо, уул ус ямар байдгийг бид тэр болгон анзаардаггүй юм билээ.

Олон зүйл нуршихыг орхиод бодит баримтыг түшсү. Дөрвөлжин сум бусдын адил социалист бүтээн байгуулалтын ул мөр, сор ви багагүй үлдсэн газрын нэг л дээ. Социалист бүтээн байгуулалт гэгч нь дэндүү үрэлгэн, харалган зүйл байс ныг гэрчлэх баримт цөөнгүй. Тэгвэл бас түүнээс үлдсэн, үлдсэнээр барахгүй амь амьдрал залгуулагч эрдэнэ шиг юм бас байдгийг үзлээ. Энэ бол бэлчээрийн гүн өрөмд лөгийн худгууд юм. Энэ жил урт намар болж налайсан нь хот суурингийн мань мэтэд таатай байсан ч мал, малч дын хувьд усгүйдэхийн, өө рөөр хэлбэл, “бараан зуд”-ын зовлонг эдлүүлж байгаа аж. Нэгдэл тарж, мал хувьч лагдах үеэр ихэнх худаг усны байгууламжууд эвдэрч, то ног дож, шороо чулуунд дараг даж, цасгүй өвөл болоход нийтээрээ усаар гачигдах зовлон Завханы ихэнх сум дыг ч тойрсонгүй. Харин Дөр вөл жин сумын худгууд бүгд бүтэн үлдсэнээр барахгүй нийтийн эзэмшлээс гарч то дор хой эзэнтэй болсноор улам өнгө зүс оржээ. арван нэгдүгээр сар дуусч байхад Дөрвөлжин суманд гялтайх цасгүй ч сумын 580-аад өрх айлдаа худаг нь хүрэлцээтэй, малдаа ус нь хүрэлцээтэй учир зутар сангүй. Үүнийг тухайн үед сум нэгдлийг удирдаж бай сан, хувьчлалын ажлыг ч гардан хийсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Дорж самбуу гуайн олон ухаалаг ажлын нэг гэж нутгийн иргэд ярьдаг юм билээ. Манай сум бусдын л адил таван хошуу малын хаа ач тусаар аж төрдөг. Тэрэн дундаа 50 гаруй мянган толгой ямаатай. Тэдний ну руун дээр жил бүр 20 тн орчим ноолуур буюу өнгөрсөн жи лийн ханшаар тооцвол 700.0 сая орчим төгрөг ургадаг. Ноолуур нь чанараараа ма най улсад хамгийн дээгүүрт ордог. Хамгийн нарийн, зөө лөн гэсэн үг. Эндхийн айл бүр шахам гаднаа тавган антенн тай, нарны гэрлээр ажилладаг цахилгаан үүсгүүртэй, өнгөт зурагттай, хөргөгчтэй, хөл дөөгч тэй. Бас цөөнгүй айл пентиум-4 компьютертэй. Энэ бол хэдэн ямааны үр шим. Харин одоохондоо ком пьютер сайн засдаг хүн су манд алга. Компьютер дээрээ ихэнхдээ тоглоно. Бас хошин шог, хурдан морины урал дааны болон зуны наад муу дын бичлэгийг дахин дахин үзэцгээж халуун яриа, дур сам жууд өрнүүлнэ. Авто машин бол ёстой “хог”. Дөрвөлжингийн айлуудын амьдрал ер нь жигдхэн. Баян, ядуугийн ялгаа гэдэг юм байхгүй шахам. Нутаг усны хан эвсэг найрсаг аж төрдөг нь сайхан шүү. Ямар ч их мөнгөтэй ченж ноолуур авах гэж тийшээ зүглэх хэрэггүй. Учир нь хуучин нэгдлийн гишүүд нь бараг цөмөөрөө “Таван Эрдэнэ” хоршооныхоо гишүүн. Бүх түүхий эд бэлт гэл, борлуулалт хоршооны шугамаар шийдэгдчихдэг. “Сул хөгжилтэй, дэд бүтэц гүй, алс хязгаар газарт сай хан амьдрахын тулд хамт рах л хэрэгтэй. Хоршоо том байх тусмаа сайн. Том бай хын зовлон бий ч давуу тал нь илүү. Есөн гишүүнтэй хоршоо хэчнээн сайн ажил лалаа ч гэсэн есөн айлын асуудлыг л шийднэ” гэж хор шооны дарга Б.Доржсамбуу гуай өгүүлсэн. Хувийн аж ахуйтнуудыг зөнд нь орхих биш нэгтгэн зангидаж, нэгд сэн бодлого, удирдлагаар хангах нь хичнээн чухал болохыг эндээс харж болно. Хувийн хэдэн малаа үржүү лэх үү, үгүй хийх үү гэдэг нь эзний л мэдэх хэрэг байж болохгүйн учир энэ. Хор шооны гишүүд ноолуураа нийлүүлээд Англид экспор толж “подхийж” байсан ба римт үүнийг гэрчилэнэ. Мөнгө зөвхөн ямааны нуруун дээр бус бас газар дээр, ямар ч арчилгаа, мал лагаа гүй сайн дураараа ур гадаг. Сумын төвөөс баруун тийш 30-аад км-ийн зайд Завхан голын хөвөөнөө ур таа шаа 30 орчим км үргэлж лэх Хар бут хэмээх үзэс гэлэнтэй сайхан төгөл бий. Энэ бол зэрлэг чацарганын модны төгөл юм. Чацарганы төгөл голын дагуу нэлээд олон байдаг ч Хар бут бол хамгийн их чацаргана өгдөг юм байна. Яг одоо жавар тачигнах ца гаар хавийн “амьтад”, тэр бүү хэл Говь-Алтай, Ховд аймаг, Завханы ихэнх сумдаас хү мүүс чацаргана түүхээр ирж, машинаар мөргүүлж доргиох, улмаар хугалах зэргээр эд гээр төгөлүүдийг хайр найр гүй сүйтгэдэг байжээ. Нут гийн хан үүнийг болиулахаар нэлээд тэмцэл хийсний эцэст энэ жилээс анхны үр дүнгээ үзэж эхэлжээ. Сумынхаа нийт айл өрхүүдийг найман нөхөр лөл болгож, чацарганы тө гөлөөс талбай хуваарилан эзэмшүүлжээ. Нөхөрлөлүүд хуваарьтай талбайдаа харуул хамгаалалт тавих, арчилж тордох үүрэгтэйгээс гадна чацарганыг нь түүж бор луулах эрхтэй. Хар бутны төгөлөөс гэхэд л жилд 40 орчим тн дээд зэргийн өндөр чанартай чацаргана түүдэг байна. Нэг килограмм чацар гана 2000-3000 төгрөгийн үнэтэй ховор ургамал. Саяхан нутаг яваад ирсэн хүн ярихдаа холоос чацар гана түүхээр “иж бүрэн бэлт гэл тэй” ирсэн хүмүүс яахаа мэдэхгүй сумын төв дээр хонон өнжин холхицгоож бай на гэсэн. Уг нь “урьдын сай хан цаг” байхгүй болсон шүү гэдгийг аймгийн сонин хэв лэл, телевизээр ч хэд хэд зарласан юм билээ. Даанч манайхны “юмыг яаж мэ дэхэв” гэдэг сэтгэлгээ үйл чил сэн нь энэ бололтой. Дөрвөлжин сумын баруун хязгаарыг Хомын тал гэнэ. Хэдэн жилийн өмнө Сар Хайр ханы даншиг гэж морин урал дааны том наадам болж байс ныг зарим хүн санаж байгаа бол тэр орчмын уужим тэ нүүн, нүд алдам их тал юм. Энэ талд цагаан зээр, хар сүүлт, хулан гээд хангай дэлхийн сайхан амьтад ол ноор нутагладаг. Тэнд “Хомын давсан сан” гэж цагаан давсны томоохон орд байдаг. Нутгийн иргэд эндээс давс олборлож бор луулдгаас гадна зарим нэгэн аж ахуйн нэгж түүнийг түшиг лэн иоджуулсан давсны үйлд вэр барих гэж байгаа тухай чих дэлслээ. Сумын төвөөс баруун хойш 10-аад км-т орших Өвөр Баян айраг хэмээх их уулын Эрдэнэ толгой гэдэг газар 1994 оноос хойш Монголд ажиллаж буй Канадын QGX компани хайгуул хийж зэс, алт, мөнгөний баялаг орд илрүүлсэн гэнэ. Гадныхан энэ орд бүхий уулыг “Golden Hill” буюу Алтан овоо гэж нэрлэ сэн байх юм. Энэхүү компани нь энэ ордыг ил рүүлс нээс хойш Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувь цаа гаа өндөр үнээр амжилт тай арилжаалж эхэлсэн гэсэн мэдээллийг ч нутгийн зарим хүн өгч байсныг албан барим таас шүүж үзвэл үнэн байлаа. Тус компани нь Хойд Америк, Европын олон том хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч тэй бөгөөд манай улсын хоёр газарт ихээхэн анхаарал хандуулж судалгаа хийж бай гаа гийн нэг нь тус орд юм байна. Нутгийн иргэд үндсэндээ хоёр янзын бодол саналтай байх шиг санагдсан. Орон нутагт ашигт малтмалын томоохон орд нээгдэж, үйлд вэр уурхай байгуулагдвал бидний ахуй амьдралд сай наар нөлөөлөх байх гэсэн нэг хэсэг байхад “баярлах болоо гүй ээ” гэсэн байдалтай хэсэг ч буй бололтой. “Манай нут гийн хамгийн сайхан өвөлжөө, хаваржаа бол энэ уул. Энэ ууланд сумын айлуудын ихэнх нь өвөлждөг. Хэрэв уурхай нээгдвэл бид хаана өвөлжих юм” гэх хүн ч таарч байв. Нэг эмэгтэй “хаваржин хайгуул хийж байна гэж том хавтгай төмрийг газарт шүр гүүлэн чирэх шахам доор зүүсэн нисдэг тэрэг чих дөж рүүлж, турж ядарсан хонь мал үргээсэн” гэж муу хэлэхтэй ч таарав. Гэхдээ нийтийн ерөн хий хандлага бол үйл явцыг харзнасан, эргэлзсэн, хүлээ сэн байдалтай байгаа янзтай харагдсан. Харин энэ баялаг бол авсан л бол ахин хэзээ ч нөхөж ургадаггүйгээрээ дээрх “ургадаг мөнгөнүүд”-ээс ялгаатай билээ.Дөрвөлжин сумын төвөөс Завхан голын хөвөөг даган 20-иод км өгсөхөд “Дугуй” хэмээх ус бэлчээр, уул гол нь нэг дор онцгой сайхан газар байх юм. Энд он жилийн урс галд онгож цэнхэртсэн боловч нүдэнд дулаахан цэм цийх нэгэн саравчтай хашаа тай бууц байх. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, алдарт ямаачин Жамц агсны хавар жаа гэнэ. Одоо Доржсамбуу баатрынх хаварждаг. “Их ээлтэй, учиртай газар гэж би боддог юм. Жамц гуай энэ хаваржаанд байхдаа баатар болж байсан, манай өвгөн энэ хаваржаанаас л баатрын цол, тэмдгээ авахаар явж байлаа. Нэгдэл нийгэм тарж, олон түмэн бужигнаад харж хандах хүнгүй хаягдах бай дал тай болоод ирэхээр нь манайх энэ хашааг авсан юм. Манайд ч ээлээ өгсөн дөө. Хувьчлалаар авсан хэд минь дорхноо өсөөд нэг мэдэхэд л мянган малтай болчихсон” хэмээн баатрын гэргий Ду лам жав гуай өгүүлнэ. ... Нэг хотон дотроос хоёр баатар төрнө гэдэг тийм ч элбэг тохиолдох юм биш байх. Дашрамд хэлэхэд, Дуламжав эгч маань бүх насаараа дунд сургуульд математикийн багш, хичээлийн эрхлэгч хий сэн бөгөөд 90-ээд оны эхээр мал аж ахуй руу орж, зарим нэг хүний бүх насаараа мал дагаад бараагүйг сүүлийн 10-аадхан жилд амжуулжээ. “Мал маллах чинь бас их толгой шаардсан ажил юм байна лээ. Толгой л муу ажил лах юм бол дан хар биеэрээ зүтгээд олигтой үр дүн га рах гүй” гэж тэр хэлсэн. Доржсамбуу гуай бол ма най улсын хамгийн отгон нэгдлийн дарга хөдөл мө рийн баатар. Түүний удирдаж бай сан “Хоёрдугаар таван жил” нэгдэл таран тартлаа ажил үйлс, амжилт бүтээлээ рээ аймагтаа байнга эхний байр, улсад ямагт дээгүүр байр суурь эзэлдэг байсныг нь нутгийн ахмадууд бахар хал тайгаар дурсан ярьцгаах юм билээ. Эдүгээ “Дөрвөл жин Таван Эрдэнэ” хоршооны байранд байх бараг музей гэмээр олон туг дарцаг, үнэм лэх диплом, медаль цомууд ч бас гэрчилэнэ. Тэрээр ма най ардчилсан шинэ Үндсэн хуу лийг батлалцсан хүн. Монгол Улсын хөдөл мө­рийн баатар, УИХ-ын ги шүүн, “Эрдэнэт” үйлдвэрийг олон жил удирдаж явсан Ш.От гон­билэг агсан энэ су мынх. Энэ их хүн дэлхийд Монголыг төлөөлдөг байснаас Монголд аль нэг, аймаг юмуу сумыг төлөөлдөггүй байсан бо ло хоор хүмүүс яг аль нут гийнх гэдгийг нь тэр болгон мэддэг гүй биз ээ. Улсын начин Сумьяабэйс энэ сумын хүүхэд юм билээ. Би бүх хүмүүс таньдаг, мэд дэг хүмүүсийн ганц нэгийг л дурьдаж буй болохоос энд хийн гаралтай бүх алдарт нуудыг тоолохыг хүссэнгүй. Анагаах ухааны доктор, про фес сор Лхагва гэх мэт олон л хүн байдаг гэсэн. Баатруудын хаваржааны чанх өмнө зүгт голын тэртээх элсэн нурууны хамгийн өндөр оргил нь энэ болов уу гэмээр өндөр цагаан манхан сүндэр лэнэ. “Алтан элс” хэмээн нэрлэх бөгөөд эрт дээр үеэс нутгийн зон олон ердийн уул биш хэмээн сүсэглэн би ширч, дээдэлсээр ирсэн гэнэ. Дөрвөлжин сумын төв хоёр содон уулын дунд оршино. Зүүн талын сэрэвгэр бор уулыг Зүр хайрхан, баруун талын түүнээс арай том улаан уулыг Буга хайрхан гэнэ. Сумын төв анх Дөрвөл жин гэдэг нэртэй хоёр уулын дунд байгуулагдаж тэр нэрээр нэрлэгдсэн гэнэ. Хожим тэндээсээ яагаад ч юм нүүх­дээ бас л хоёр уулын чанх дунд төвхнөсөн нь энэ ажээ.
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Зочин 18:24 2016-03-29
дөрвөлжин сумын түүх дундаршгүй юм.1965 онд Дөрвөлжин сум нүүж ирэх гээд сургууль 2 сар амраад Цогт багийн хүүхдүүдийг Намнан ах ЗИЛ 64 машинаар авчирч байгаад зүрийн ард ус нь халаад зогсдог юм Намнан ах маань буунгуунтаа л аржаатараа онгойлгон гараа түлж байж билээ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Унаган багын нутаг үргэлжлэл

Оруулсан: Зочин 13:43 2012-10-27
Тэр үед дөнгөж айл гэр болж байсан аав ээж 2 маань амьдралын гараагаа сайхан эхэлсэн өгөөжтэй сайхан нутаг Шуурга их шуурна Гэрийн баруун талд 40 өөс 50см бяцхан манхан үүссэн байснаа эсрэгээр баруунаас салхилахад маргааш нь зүүн талд манхан үүсч баруун талын манхан оргүй болсон шинэ манхан дээр туулайн бяцхан мөрүүд зөндөө гарчихсан байдагсан Бидний хэдэн багачууд таска хэмээх төмөр дөрвөлж чирж харгана явж түүнэ Зарим маань унтаж яваад сэрэхэд нь оёдолтой хэсгээ дэрлээд хацар дээр нь мөр гарчихсан хорхой мөрлөчихлөө гэдэгсэн Хотоос Бүдээ ахынхан гэр бүлээрээ ирж загасчлах боллоо Бид эрэг буудаг налуугаар дөнгөж буугаад сумын төвийн хажуугаас бургасан саваагаар сатурканд архины үйсэн бөглөөгөөр хөвүүр хийж дэгээнд мах өлгөөд загас барина Хонины жаахан мах өлгөсөн дэгээг маань тэр дор нь сугасны хомхой төрлүүд дайрч үмхээд төө гарнаас авхуулаад 40 өөс 50см тэй нөхдүүд гараад ирнэ Сумын төвийнхөн маань намар суль цулхирт их явцгаана Сумын төвийн улаан буланд зунаас бусад үед кино гарна Матмал бор сандал сайн хүрэлцэхгүй хойд хэсэгт нь вандан сандал дээр зогсоогоороо кино үзнэ Улаан булан маань тэгш шалтай болохоор тэр Худаг байхгүй хомс байснуу морин тэргэн дээр 200 гийн боошигтой ус түгээгүүр ирнэ Ихэнхдээ хүмүүс голоос ус барьдаг байлаа Одоо болтол сумын төвийн урдуур байх зах төгсгөл нь харагдахгүй элсэн манхан санаанаас гарахгүйнээ Хожмоо Ургамал суманд очиход сумын хойгуур бас аварга элсэн манхан цэлийж байсансан Багадаа тоглодог байсан Хорлоогийн Баасандоржоо сурагласан чинь Эрдэнэт нүүгээд явсан байлаа 2012 онд очоод харахад тэр үед 5 настай байсан миний бие бараг хамгийн настай үеийн улсууд таарах нь ховор байсан нь бараг өөрийгөө динозавр гэж бодох шахсан шүү
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Унаган багын нутаг

Оруулсан: Зочин 13:02 2012-10-27
1965 онд манайх Дөрвөлжинд очиж аав нэгдлийн зоотехник ээж сумын их эмчээр өвөө аав эмэг ээж маань дагалдан очиж би тэнд бараг 6 нас хүртлээ дараа нь 14 нас хүртлээ хил залгаа Ургамал суманд аж төрж хожмоо хотод шилжин ирсэн билээ Багын дурсамж гэвэл сумынхан маань зундаа тэг дөрвөлжин лагерь гарган сумын төвд дунд нь 2 шон босгож цагаан даавуу татаад кино гаргана Эмээ ээж маань ус хөлдмөгц гол яваад тэр дорхноо жаахан чацаргана түүгээд ирнэ Ээж маань хандын эрэгнээс унасан нэг хүний хуйрсан хуйхыг буцааж дараад боож байсан нь одоо болтол санаанаас гарахгүй байх юм Бас сумын төвд Жүнжээ гэж чавганц бага зэрэг галзуурсан эмээ мөн Бумбаа гэж нэг аймаар бүлтгэр улаан нүдтэй том өмдтэй өвгөн байх бөгөөд бид түүнээс жигтэйхэн их айдаг байсан сан
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Дөрвөлжин сум

Оруулсан: Зочин 10:36 2012-10-02
Дөрвөлжин гэж Онц багийн нутагт орших Дөрвөлжин уулаар нэрлэсэн бөгөөд 1923 онд Бичээчийн худагт анхны хурлаа хийсэн түүхтэй билээ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Зочин 15:37 2011-03-09
saihniig ni mdjil bjiij nutagtaa ireechee hvmvvsee. ta nariig yawsnaas hoish ih ym oorchlogdsonshdee. neeh hudlaa nutgaa sansan hvmvvs sansanl ym bol nutagtaa ireechee. 35.iinhanaas ярзайтал инээх
Холбоос
Сэтгэгдэл бичих!

манай нутаг

Оруулсан: Зочин (зочин) 13:59 2010-09-10
үнэхээр манай сум мөн байна аа тэр их элсийг эмжиж урсах завхан голыг хархад үнхээр сайхан байдаг шүү тийм ээ хүмүүсээ Манай сум шиг сайхан нутаг хаана байна аа дөрвөлжинчүүдээ
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: (зочин) 21:33 2010-03-01
Нээрээ л манай сум ээлтэй сайхан нутаг шүү. Завхан гол дагаад урсдаг Зартай ажил ундран оргилдог гээд л дуу хүртэл байдаг. би жаахан хүүхэд байхдаа нэгдлийн 30 жилийн ойн концертонд хоор дуунд нь дуулж , 4 охин сульчин бүжиг бүжээд 10 төгрөг ойн дурсгалын бичигтэй аягаар шагнуулж байлаа гэж. Анхны бүжгийн хамтлаг байсиймаа, даанч сургуулийн түүхэнд бичээгүй орхичихсон байналээ, гээд яахав. Тэр ойгоор манай баян нэгдэл "цахилгаан хөгжим" гээчийг хотоос худалдан авчирч "нутгийн сэхээтэн урлагийн од ах нар" тоглож бут авч байсныг дурдахад сайхан байна даа. Нутгийн тухай дуртатгал хөөрвөл ярих хүн их юм билээ
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax