Дөрвөлжин


Завхан аймагийн Дөрвөлжин сумын блог

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Амралтаараа нутагтаа очоод ирэв.

Бичсэн: 19:42 2010-02-22 Дөрвөлжин

 7 сарын 12 ны үед сумынхаа төвд очивоо гэж. Очих замд машины дугуй нтр хагарч жоохон барцадтай л явах шив. 7 сарын 10даас хойш л сумын манай зуншлага сайхан болсон байх. Очисон харин сумын баяр наадам 7 сарын 4нд болсон сурагтай. Түрүү бөхөөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат аймгийн начин Балжинням /30-р төгсөлт/ түрүүлж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын залуу бөх Балжинням /35-р төгсөлт/ үзүүрэлсэн сурагтай. Монгол улсад чинь 2 Мөнх, 2 Эрдэнэ гээд байдаг шиг манай сум чинь 2 Ням-тай болсын байна лээ ш дээ. Манай сум чинь говь биш хангай болсон юм шиг л санагдсан. Тэнд 7 хоноход 2хон өдөр л нар гарч бусад өдрүүдэд үүл юу юугүй гараал бороо хаялаал хангай болцымуу гэмээр л байна лээ.

Өнгөрсөн жил очиход үе үеэрээ нилээл бөөн сүржин хүмүүс байдаг байсан энэ жил эрс өөр болсон байна л ээ шүү. Үе харгалзахгүй л нийлдэг болсон байна лээ. 1 жилийн нэлээдгүй юм өөрчлөгдсөн байна лээ шүү. Үүрэн телефоны залуу оператор Unitel сумд очисон, хүн бүр л утас барьдаг болсон байна. Сумтайгаа ойрхон Цогт, Буурал багийн малчид хүртэл утас шүрмэс бариад мал хуйгаа асуугаад л... Төвд дээрээ ч бие биенээ хайж орилж хашгирч нисэлгүй хаана байна хө гэсэн мессэж явуулаад уулзалддаг болсон байна.

За тэгээд Сумын маань хамгийн сүүлийн баяр Онц багт болж үзүүр түрүү бөхөөр нөгөөл 2 Ням чинь тодорсон шүү. Хэн түрүүлж хэн үзүүрлэснийг нь таагаарай гээд байхгүй юу?

Манай сумынхан чинь нэлээн л хэрцгий болсын байна. Зодоон нүдээний хэрэг нэлээд гарсан байдаг шүү. Тэр болгоныг тоочоод яахав. Цухуйлгаад л хаячая.

Манай сумд басайн цагдаа Жак аймагт замын цагдаагаар ирээд оронд нь манийн үеийн залуухан цагдаа ирсэн байна лээ. Тэр нь манай үеийн хүргэн болж байгаан байхоо. Хүргэн цагдаатай хүмүүс чинь сумаар чинь харин  ч нэг хөндлөн алхдын байгааз дээ. За тэр хөндлөн алхах ч яахав хууль цаазынхаа хүрээнд л амьдрышдээ

Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Зочин 05:22 2012-12-22
энэ хэн бэ
Холбоос
Сэтгэгдэл бичих!

kkk

Оруулсан: Зочин 15:50 2011-05-05
ene uneheer hog bolchijshinchilj bgaa muuu bichilguud ene garahgui ymaa
хэлээ гаргах хэлээ гаргах хэлээ гаргах
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сайнуу

Оруулсан: Тулгаа (зочин) 07:19 2011-01-11
Бишээ Тулгаа байна
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Мондог мөн үү?

Оруулсан: нутгийн охин (зочин) 21:08 2010-03-01
Чи хөөе Мондог мөн үү?
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax